"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монголын орон нутаг, үндсэн шатны спортын тоног төхөөрөмж, дэд бүтэц улам бүр төгс төгөлдөр болж, Өвөр Монголын хошуу шяньд (хот, дүүрэг) бэлтгэл хийж бие чийрэгжүүлэх спортын төвийг бүрэн хамруулжээ.
Захиргааны тосгодод малчид тариачдад зориулсан спорт, чийрэгжүүлэлтийн төслүүдийн хамрах хүрээ 93.3% болж, хот суурин газрын 15 минутын бие чийрэгжүүлэх тойргийн барилгын хамрах хүрээ 90.8% болжээ.
Олон тооны бие чийрэгжүүлэх спортын талбай, спортын парк, гадаа зуслан, бие чийрэгжүүлэх алхалтын зам, бие чийрэгжүүлэх гүйлтийн зам, тор хэлбэрийн хөлбөмбөгийн талбай гэх мэт олон зүйлийг хот, хөдөөд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Өвөр Монголын хэмжээнд хот, хөдөөг хамарсан, боломжийн төлөвлөгөөтэй, төрөл бүрийн бүх иргэдийн бие чийрэгжүүлэх спортын дэд бүтцийн сүлжээг бий болгов.
Өвөр Монголд 57605 спортын талбай байдаг бол түүний нийт талбай 51.2573 сая квадрат метрт хүрч байна. Нэг хүнд ногдох спортын талбай 2.02 квадрат метр байна.