Мэдээжийн хэрэг бид дэлгүүрийн бус гэртээ хийсэн майонезийн талаар ярих гэж байна. Дэлгүүрийн майонез бол хамгийн биед муу хүнсний жагсаалтыг тэргүүлэх бүтээгдэхүүн юм. Харин гэртээ хийсэн сүмс бол өөр асуудал.
Гэрийн майонез А, D, E, K, РР, С витаминууд агуулах ба энэ нь дархлааг дэмжиж хоол боловсруулалтын хэвийн үйл ажиллагааг дэмждэг ажээ. Энэ бүгдийн учир майонезын гол орц ууд болох өндөг, тос хоёрт байгаа юм.
Үүнээс гадна гэртээ хийсэн майонез дахь өндөгний цагаан нь олон төрлийн амин хүчлүүдээр баялаг бол оливийн тос хоол боловсруулах системийг сайжруулдаг байна.