”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Олон улсын хэмжээнд вакцины хамтын ажиллагаа өрнүүлж буйг өндрөөр үнэлэв

Олон улсын хэмжээнд вакцины хамтын ажиллагаа өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.

Хятад улсын үйлдвэрлэсэн "КОВИД-19"-ийн вакциныг ашиглахаар болсноо сүүлийн өдөр олон оронд мэдэгдсэн бөгөөд улс орнуудын удирдагчид олон нийтийн өмнө өөрөө Хятад улсын вакциныг тарьсанд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 20-нд хэлэхдээ, бүрэн бус бүртгэлээр одоо 40 гаруй улс орон Хятад улсын вакциныг авах санал тавиад байна. Холбогдох аж ахуйн нэгжүүдийн вакцин үйлдвэрлэлийн чадамжаа тасралтгүй нэмэгдүүлж, улс орнуудад боломжийн хэрээр илүү олон вакцин хангахын тулд хичээн ажиллаж байна гэжээ.

Тэрээр мөн өвчин тахал улс үндэстэн гэж ялгадаггүй. Тиймээс хүн төрөлхтөн эрхбиш хувь заяагаа холбож, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах нь цар тахлыг дарах хамгийн хүчтэй “зэвсэг” гэдгийг Хятадын тал санаачилсаар ирсэн. Энэ нь мөн ч олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл ойлголт болох юм. Хятад улс ДЭМБ-ын санаачилсан “КОВИД-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд нэгдсэн бөгөөд Их 20-ын гишүүн орнууд хоорондын вакцин судлал болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж, улмаар дэлхийн хэмжээнд вакциныг шударга голчоор хуваарилахыг санаачилсаар байгаа. Талууд бодит үйл ажиллагаагаараа хөгжиж буй орнуудад улам олон вакцин хангаж, өвчин хижгийг аль болох эртхэн дарахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:360
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой