”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сүүдэр ший

Хятадын гайхамшигт урлаг - Сүүдэр ший

Гэрэл гэрэлтүүлгийн өмнө татсан цагаан даавуун дээр хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайн дүрс илэрч, худалдагчдын дуудах чимээ, баяр наадам шуугьж, хэнгэрэг дэлдэх чимээний дунд ер бусын бужигнаан үүснэ. Дэнгийн гэрэл унтарч, тоглолт дуусахаар хэрэв та сониучирхан хөшигний ард очиж харвал бүр ч гайхширна. Нэг л хүн хоёр гартаа хэд хэдэн дүрс барьж, хөлдөө хэнгэрэг цохиур гишгэж буйг хараад итгэж ядна. Хөл хөдөлгөөн бужигнасан тоглолтыг тэр ганц хүн удирдан гүйцэтгэжээ. Нээрэн тийм. Энэ бол алдарт "Хятадын сүүдэрт дэн" буюу сүүдэр ший юм. Сүүдэр жүжиг нь хоёр утастай хуур, хэнгэрэг, харанга зэрэг хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар өрнөдөг юм.

Сүүдэр ший гэж юу вэ? Эртний Тан улсын үеэс үүсэлтэй Хятадын сүүдэр жүжиг нь Мин гүрний үед цэцэглэн хөгжиж өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбар бусаас гадна нарийн эрэмбэ дараатай. Материалын хувьд үхэр болон загасны шинэ арьсыг сүүдэр үүсгэгч болгодог. Ямар сүүдэр жүжиг тоглохоос шалтгаалж жүжгийн дүрээ арьсан дээр зурж, сийлэн өнгө оруулна. Улмаар тэгшлэх, будаг оруулах, хэвшүүлэх гэх зэргээр дараалан боловсруулж тайзаа засан, гэрэлтүүлэг чимэглэлээ хийдэг. Ан амьтны арьс ширэн дээр зурж будаж, төрөл бүрийн дүрс зургийг бүтээгээд, түүнийг нарийхан модонд чөлөөтэй хөдөлж болохоор ишилж, адил бус хөдөлгөөнийг үзүүлдэг. Тоглолтын үед жүжигчид цагаан даавууны ар талд сүүдэр дүрсийг хөдөлгөнө. Тусгасан гэрлээр дамжин үзэгчид цагаан даавуун дээрээс сүүдэрт дүрсийг харна. Энэ бол сүүдэр ший юм. Сүүдэр ший тоглуулагчид ярих, унших, цохих, дуулах, түүнчлэн хөлөөрөө хэнгэргийн цохилгыг удирдах чадвартай байх ёстой. Иймээс мундаг сайн ур чадвартай сүүдэр ший тоглогч болоход маш урт удаан хугацааны дасгал шаардагдах бөгөөд олон төрлийн ур чадвар эзэмших хэрэгтэй байдаг. Сүүдэр ший анх хэрхэн үүсэн тухай ийм нэгэн сайхан хайрын домог бий.

Эрт урьдын цагт гэнэ. 2000 гаруй жилийн өмнө нэгэн хаан нас барсан гэргийгээ маш ихээр санан дурсаж, шаналалд автжээ. Ингэхэд нэгэн түшмэл нь хөвөн даавуугаар түүний гэргийн дүрийг бүтээж, будаж, модон ишээр тухайн даавуун дээр бүтээсэн хүнийг хөдөлгөөнтэй болгожээ. Орой нь хаан даавуун хөшигний цаанаас нөгөө нас барсан гэргий нь харагдах шиг болоход маш их баярлан догдолсон гэдэг. Ийнхүү сүүдэр ший үүсэн буй болжээ. Харамсалтай нь өдгөө сүүдэр ший урлан бүтээх, сүүдэр шийг тоглуулж чаддаг хүн улам бүр ховордож байна.

2011 оны 11 дүгээр сард Хятадын сүүдэр шийн урлаг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлээр бүртгэгджээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2452
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой