2020 онд Өвөр Монгол нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэн тэлж, 2020 оны 12-р сарын сүүлчийн байдлаар хотын иргэдийн тэтгэврийн даатгал, ажилгүйдлийн даатгал, ажлын осол гэмтлийн даатгалд хамрагдах хүмүүсийн тоо тус тус 7.859 сая, 2.765 сая, 3.36 саяд хүрсэн. Хот, хөдөөгийн нийт 7.847 сая иргэн тэтгэврийн даатгалд хамрагдсан нь 2019 оны эцсээс 165,000 хүн нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ 2020 онд нийт Өвөр Монголын нийгмийн даатгалын тэтгэмжийн хэмжээг тогтвортой дээшлүүлж, тэтгэвэр авагчдын сарын тэтгэврийг нэг хүнд 147.25 юань, хот, хөдөөгийн оршин суугчдын даатгалын суурь тэтгэврийн хэмжээг 128 юаниас 133 юань болгосон юм. Ажилгүйдлийн даатгалын хамрах хүрээг үргэлжлэн өргөжүүлж, бүтэн жилд нийт 436 сая юаний ажилгүйдлийн даатгалын тэтгэмж, 25.993 сая юаний амьжиргааны нэг удаагийн тэтгэмж, 174 сая юаний ажилгүйдлийн нөхвөрийг олгосон байна. Нийгмийн даатгалын бодлогыг үе шаттайгаар боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын тогтолцооны тогтвортой хөгжлийг дэмжихэд хичээн ажиллаж, аж ахуйн нэгжийн ажилтантай холбогдох даатгалыг өөртөө засах орны стандартыг мөрдөн зохицуулсан байна. Мөн 2020 онд "Өвөр Монголын өөртөө засах орны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тухай арга хэмжээ" –г төгөлдөржүүлэн боловсруулсан байна.