Улсын Хөдөө аж ахуйн яамнаас Шилийнголын цагаан идээг улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газарзүйн онцлог шинжтэй бүртгэлтэй бүтээгдэхүүнээр саяхан баталсныг ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газраас сурвалжлагч мэдээллээ.
Шилийнголын тал нутаг нь харьцангуй сайн хамгаалагдсан сэрүүн бүсийн тал нутаг бөгөөд өндөр чанартай цагаан идээний гаралтын орон нутаг юм. Шилийнголын цагаан идээ нь тараг, хурууд, бяслаг, өрөм, зөөхий зэрэг олон төрөл зүйлтэй бол амт сайтай, тэжээллэг чанар өндөртэй байдаг. 2014 оны 08-р сард цагаа идээ үйлдвэрлэх урлаг нь Хятад улсын биет бус соёлын өвийн жагсаалтад орсон.
Шилийнголын цагаан идээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талбайн газарзүйн онцлог шинжийн цар хүрээ нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн сүүний чиглэлийн үхэр тэжээн үржүүлэх өрхийн 55 гаруй хувь, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн 80 гаруй хувийг хамардаг.
Шилийнголын цагаан идээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний газарзүйн шинж тэмдгийн бүртгэлтэй бүтээгдэхүүн болсны дараа орон нутаг нь суурь нөхцөл сайтай, брэндийн мэдлэг өндөртэй зарим сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох ажлыг хийх болно. Стандартчилагдсан үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний стандартыг хангасан суурин дээр үндэслэн цагаан идээний чанарыг улам бүр сайжруулж, цаашид брэндийн нэр нөлөөг дээшлүүлэх болно.
ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын орлогч дарга Лю Юнжы хэлэхдээ "Өвөр Монгол нь Шилийнгол цагаан идээний үйлдвэрлэлийн бүс нутгийн брэнд байгуулах төлөвлөгөөний судалгаа, боловсруулалтыг хурдасгаж байна. Мөн мэргэжлийн байгууллагад даалгаж, Шилийнголын цагаан идээний бүс нутгийн хамтын хэрэглээний брэндийн өргөдөл, баталгааны ажлыг хийлгэж байна. Үүгээр Шилийнголын цагаан идээнд суурилсан уламжлалт сүүн бүтээгдэхүүний брэндүүдийн нөлөөг нэмэгдүүлж, Шилийнголын цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Өвөр Монголын сүүний салбарын гайхамшигтай нэрийн хуудас болгохоор ажиллах болно" гэлээ.