Хятад улсын Шичан хиймэл дагуул хөөргөх төв нь CZ-3B зөөгч пуужин ашиглан Тиантун-1-03 хиймэл дагуулыг 01-р сарын 20-ны өдрийн 00 цаг 25 минутад амжилттай хөөргөсөн байна. Хиймэл дагуул төлөвлөсөн тойрог замд амжилттай нэвтэрч, Хятад улсын сансрын аяллын хөөргөлтийн 2021 оны ажлаа амжилттайгаар эхлүүлсэн байна.
Тиантун-1-03 хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны систем нь Хятад улсын бие даан боловсруулж бүтээсэн бөгөөд сансрын хэсэг, газрын сегмент, хэрэглэгчийн терминалаас бүрджээ. Тиантун-1-03 хиймэл дагуулыг Хятад улсын сансрын мэргэжлийн судалгааны хүрээлэнгээс судлан үйлдсэн байна. Энэхүү дагуулыг тойрог замд оруулсны дараа хөдөлгөөнт холбооны систем нь Хятад болон түүний ойр хавийн бүс нутаг, дунд дорнод, Африк болон бусад холбогдох бүс нутгийн хэрэглэгчдэд, мөн Номхон далай, Энэтхэгийн далай тэнгисийн ихэнх хэрэглэгчдэд цаг агаарын бүх нөхцөлд өдөржингөө, тогтвортой, найдвартай дуу хоолой, богино мессеж, өгөгдлийн үүрэн холбооны үйлчилгээг үзүүлэх болно.
Энэхүү даалгавар бол CZ-3B зөөгч пуужингийн 358 дахь нислэг юм.