Хятадын худалдааны яамнаас энэ сарын 19-нд мэдээлж буйгаар, 2020 онд жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг интернэтээр борлуулсан мөнгөн дүн 9.8 их наяд юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтыг 24.9 хувийг эзэлжээ. Ийнхүү Хятад улс найман жил дараалан цахим жижиглэн худалдааны хамгийн том зах зээл болов.
Худалдааны яамны холбогдох албан тушаалтны танилцуулснаар, Хятад улсын онлайн худалдаа болон жижиглэнгийн бодит худалдаа уялдаа холбоотой ажиллаж байна. 2020 онд буухиа шуудангийн илгээмжийн тоо 83 тэрбум 360 сая ширхэгт хүрчээ. Цахим бизнес эрхэлдэг нэгжүүд нийт 20 сая удаагийн шууд нэвтрүүлэг хийсэн байна. Жижиглэнгийн худалдааны компани үйлчилгээгээ сайжруулан ажиллсаар байна.