”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мөнгөн өвлийн уянга

Мөнгөн өвлийн уянга

        Уул тал, говь хөндий цайран цэлийгээд өвгөн буурал Бутарын чулуу нам гүмхэн дүнхийнэ. Цаст хээр мөнгөн гол, тэмээн сүрэг, наадмын цалгиа...  саяхан болж өнгөрсөн Сөнид Зүүн хошууны Хонгор сумын Шинэ-амьдрал  багийн гурав дахь удаагийн малчдын наадам цастай, нартай нижгэр сайхан болж, талын малчдын амьдрал төрийн торгон аялгуу эндээс хангинан цуурайтсаар мөнгөн өвлийн уянга болон тодорлоо.

        Найрын анхны дугаарт тэмээн уралдаан эхлэв. Наадмын чимэг талын сүр болсон ганган атууд бөх хаялан ташаа сунгаж гарааны газраас сугарлаа. 20 газрын уралдааны сураг дуулдаж хол ойроос хүрэлцэн ирсэн хашир тэмээчид хурдан атаа ташуур өгөн шамдуулна. Аварга заан мэт хүдэр биетэй хүч бяртай ганган улаан ат барианы газрыг чиглэн сумдахад наадамчин олон уухай хашхирч гар дохино. Харин түүний эзэн тэмээчин залуу ташуур хурайлан улам давшлахад малчин эрс жавхаатай харагдана.
        Залгаад ганган тэмээдийн шалгаруулалт цөөнгүй хүн цуглуулжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө нутгийн найр наадмаар тэмээний уралдаан олон зохион байгуулах болж, тэмээчдийн ур чадлыг шалгаж ухааныг сорьсон сайхан наадам болдог.
128 идэр залуу бөхийн барилдаан бол аль эртнээс товлосон болохоор газар газрын сайн залуус, тэнхээт эрчүүд хүч бяраа сорихоор хүрэлцэн ирцгээж, зодог сэгсрэн гар зөрүүлнэ. Гурван есийн хүйтэнд ч тэд ажрахгүй!
        Цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах ажлыг улам чандлахын тулд энэ удаагийн Мөнгөн өвлийн малчдын наадам дээр Шилийнгол хил хамгаалах салбар ангийнхан наадамчдын халууныг хэмжих зэргээр нарийн хянаж байлаа. Өвөл саатсан талын өрцөнд амьдрал өрнөж идэр есийн хүйтнийг үл ажран наадам өрнүүн сайхан байлаа
.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:Өвөрмонголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:3493
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой