”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Жан Жюнь: Экологийг хамгаалж, аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлж ногоон хөгжлийн замнах хэрэгтэй

Жан Жюнь: Экологийг хамгаалж, аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлж ногоон хөгжлийн замнах хэрэгтэй

   Сүүлийн хэдэн өдөр Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Дунд хошууны Эмтийнгол сумын Баян-Овоо баг ард түмнийг нэгэн сайхан мэдээ баярлан догдлуулж чадсан юм.

Тодруулбал, тэдний Багийн нарийн бичгийн дарга Жан Жюнь Өвөр Монгол орны хэмжээнд 700 гаруй загвар өмсөгч, дэвшилтэт ажилчдын хамт шагнагдан сайшаагдав.

Жан Жюнь 2005 онд Хорчин Баруун Дунд хошууны Эмтийнгол Сумын Баян-овоо Багийн  намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш "Баг тосгоны намын зохион байгуулалтын нарийн бичгийн дарга", Өвөр Монгол орны хэмжээний арван том "Үндсэн шатны чигч шударга сурталтай үлгэр жишээ удирдлага”-ын нэг, "Хөдөлмөрийн үлгэр жишээ, дэвшилтэт ажилчин"  гэх зэргээр дараалан үнэлэгдэж байсан түүхтэй.

        ӨМӨЗО-ны XIII сонгуулийн АТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2019 онд Жан Жюнинь Бээжингийн Тянь-Аньмэний талбайд болсон Хятад улс тунхагласны баярын цэргийн парадыг урилгаар үзэж сонирхсон юм.

ХКН-ын 19-р их хурлаар хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг дурдсанаас хойш хөдөө орон нутгийн аялал жуулчлал хөгжилд шинэ боломжийг нээж өгсөн байна.  Хошууныхаа хөдөө орон нутгийн аялал жуулчлалаар ядуурлыг бууруулахад туслах ажлын санааны дагуу Жан Жюнь багийн хоёр хороог удирдаж "Экологийн цэвэр ногоон уул ус"-ыг "Алт, мөнгөн эрдэнэсийн уулс" болгон хувиргах үр дүнтэй арга замыг идэвхтэй судалж, хамтдаа хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна.

        Жан Жюнь 2017 онд төслүүд дээр идэвхтэй ажиллаж, Хорчин Баруун Гарын Дунд хошууны Баян-Овоо баг нь экологийн аялан амрах ХК-нийг байгуулж, Тосгоны ардын зан заншлын ордон, цэцэг үзэн сонирхох бүс, жимс, ногоо түүх цэцэрлэг, Монгол гэрийн хоолны газар, задгай усан бассейн, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг газруудыг байгуулсан байдаг. Багаа "Байгаль-Үйлдвэрлэл-Чөлөөт цаг-зугаа цэнгэл, Үзвэр үйлчилгээ-Боловсрол" -ыг нэгтгэсэн үйлчилгээний цогц аялал жуулчлалын амралтын газар болгож, Хавар цэцэг үзэх, зундаа сэрүүн байх, намар жимс түүж, өвөл шинэ жилээ тэмдэглэх зэрэг хөдөө орон нутгийн аялал жуулчлал, бизнес эрхлэлтийг хослуулсан хэлбэрийг хэрэгжүүлэв.

     Сүүлийнтаван жилийн хугацаанд Жан Жюний удирдлага дор Баян-Овоо баг хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, Тариаланчид, малчдын нэг хүнд ногдох орлого өмнө нь 6000 юань байсан бол ойролцоогоор 20000 юань болон нэмэгдэж, айл өрх бүр нь чинээлэг амьдралтай болсон байна.

"13-р таван жилийн төлөвлөгөө" -ний дараа Баян-Овоо баг ядуу тосгон байснаасаа алдартай аялал жуулчлалын амралтын газар болов. Мөн "Улсын соёл иргэншлийн тосгон", "Улсын анхны ээлжийн онцлог шинж чанартай 100 тосгон", "Үндэстний эв нэгдэл ба дэвшлийн үлгэр жишээ хамт олон", "Улсын хөдөө орон нутгийн засаглалын үлгэр жишээ тосгон" гэх зэрэг олон цол тэмдгээр шагнагдсан байна. Ингэснээр энэ нь тухайн газрын хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн онцлог шинж чанар бүхий үзэсгэлэнтэй газар нутаг болжээ.

  - Экологийг хамгаалж, аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлэн ногоон хөгжлийн замаар замнах нь Баян-Овоогийн зайлшгүй сонголт бөгөөд бид цаашид үргэлжлүүлэх ёстой. Баян-Овоо багийн хамгийн том нөөц бол "ногоон" юм. Хамгийн том давуу тал  бол "ногоон", Баг экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Онгон дагшин Ногоон уул усаа алт мөнгөн эд эрднэсийн уул ус мэт хайрлан хамгаалах болно. Хөдөө орон нутгийг бүхэлд нь сэргээн хөгжүүлж, ард иргэдийн амьдралыг улам бүр цэцэглэн хөгжүүлж, баян чинээлэг болгоно гэж Жан Жюнь баттай хэлсэн юм.

- Юуны өмнө бид бүх төрлийн нөөцийг нэгтгэж, хөгжлийн хэлбэрийг шинэчлэх ёстой. Аялал жуулчлалын маршрут, үзэсгэлэнт газруудын зохион байгуулалт, төслийн барилгын ажлын төлөвлөлт зэргийг төлөвлөхөд мэргэжлийн багийг Урих хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын маршрутыг үндэслэлтэй боловсруулж, "Хоёр өдрийн аялал" аялал жуулчлалын төслийг сайтар төлөвлөх хэрэгтэй. Зуны мөс үзэх, усан парк, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнг өргөжүүлэх, шөнийн жуулчдын тоог нэмэгдүүлнэ, Ингэснээр жуулчид дахин ирэх хүсэлтэй болно гэж тэрээр итгэл төгөлдөр хэлж байлаа .

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:өмөс
Мэдээ үзсэн:430
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой