Сүүлийн өдрүүдэд Хятад улсын дотоодын дунд, өндөр цар тахлын эрсдэлтэй газар орон олон болж, цар тахлын эсрэг хянах ажил ч хэцүү болж байгаа юм. Энэ хугацаанд анхаарах хэрэгтэй 10 зүйлийг сануулъя:
Цар тахлыг алгасаж болохгүй. Цаг агаар хүйтэн байх нь вирус үржихийг хурдасгах учраас халдварлах аюул ч их болдог. Иймээс цаг үргэлжид сэрэмжтэй байх хэрэгтэй.
Өөрийн бие, гэр бүлийн гишүүд ба найзынхаа гадаадаас буюу цар тахлын үүслийн газраас буцаж ирсэн мэдээг нууж болохгүй. Хэрэв эдгээр орчноос ирэгсэд байвал зайлшгүй бүртгүүлэх хэрэгтэй.
Айлчлах ба хоолны газарт найрлах, сүмийн хуралд оролцох зэрэг олон хүмүүсийн цуглаан зохион байгуулж болохгүй.
Өвчилсөн байдалд ажиллаж суралцах, жуулчлах, цуглаанд оролцохгүй байх хэрэгтэй. Амьсгалын замын өвчний илрэл үүсэх буюу халуурах, ханиад хүрэх, амьсгал бачимдах зэрэг байдал илэрвэл даруйд нь хувийн хяналтаа сайн хийхийн зэрэгцээ бүртгэл хийж эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй.
Түүхий ба хөлдөөсөн хоол хүнс худалдан авахдаа амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий хэрэглэх хэрэгтэй.
Өндөр эрсдэлтэй улс, муж, хотын онлайн дэлгүүрээс худалдан авахгүй байх. Шуурхай Хүргэлт тосож авбал ариутгаж гар, ам, хамар, нүд зэрэгтэйгээ шууд хүрэлцүүлэхгүй байхыг анхаарна.
Худалдаа дэлгүүр, хүнсний зах, автобус, такси зэрэг нийтийн талбарт заавал амны хаалт зүүж, амны хаалт зүүгээгүй хүмүүсийг нийтийн талбарт оруулахгүй байх хэрэгтэй
Хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаяж болохгүй, заавал зориулалтын хогийн саванд хаях хэрэгтэй.
Цуурхал тарааж болохгүй, цуурхалд итгэж болохгүй, худал мэдээг дамжуулж болохгүй.
Цар тахлыг хянаж тогтоох ажлыг сайн хийж, хянаж тогтоох арга хэмжээнд харшлахгүй байх хэрэгтэй.