Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон улсын Монгол эмнэлгийн онлайн эмнэлэг энэ сарын 21-ний өдөр ажлаа эхлүүллээ. Энэ бол Хятад улс дахь анхны Монгол анагаах ухааны онлайн эмнэлэг юм.
Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн захирал Чэнь Саран:
- Онлайн эмнэлэг ажиллуулснаар өвчтөн цахимаар бүртгэгдэж, зөвлөгөө авах, оношилгооны хариугаа авах, эм бэлдмэлээ захиалах, эрүүл мэндийн хяналтад хамрагдах зэрэг оношилгоо эмчилгээний бүх талаар үйлчлүүлэх боломжтой боллоо. Өвчтөний хүсэлт шаардлагын дагуу видео, утсаар холбогдох юм уу эсвэл коммент бичих гэх зэрэг хэлбэрээр үйлчилнэ гэж хэллээ.
Урт хугацаанд эм уух шаардлагатай суурь өвчтэй хүмүүс онлайн клиник болон эмийн сангийн үйлчилгээний журмаар эмээ захиалж, газар дээр нь очиж эмээ авах юм уу, эсвэл гэртээ дуудан хүргүүлэх боломжтой. Эмч, өвчтөн, эмийн сан, эмнэлэг хоорондын бүх харилцаа холбоо нь ил, хяналтад байгаа учраас үр дүнтэй, аюулгүй байдлыг хангадаг гэж Чэнь Саран ярьж байлаа.
Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Фү Рүйфэн:
- Хятад улсын “Интернет+ эмчилгээ” санаачилга болон цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын болгож буй нөхцөлд ийм шинэчлэлийг хийсэн юм. Монгол анагаах ухааны эмчилгээ үйлчилгээний загварыг цаашид шинэчлэхийн тулд хичээн зүтгэнэ гэж хэлсэн байна.