Линь Мань: “Өнгөрсөн жилийн энэ үеэр би гэртээ шинэлээд явна гэж ирээд эргэж яваагүй. Ёстой санаандгүй зүйл байлаа. Тэр үед би үнэхээр айж байсан. Уурлаж бухимдаад, ертөнцөөс орхигдсон юм шиг байлаа. Ах маань коронавирусний халдвар авсан. Тэр үед би ч ингээд үхэх юм байна гэж бодсон. Гэхдээ ах маань гучин хэдэн настай, дасгал хөдөлгөөн сайн хийдэг. Бие нь сайн байсан учраас хөнгөн өнгөрлөө. Бүгд спортоор сайн хичээллэж дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өмнө нь би гадуур дотуур зорчих дуртай хүн байсан л даа. Одоо нутагтаа л суухыг хүсдэг боллоо. Гэр гэдгийн чухлыг гэнэт мэдэрлээ. Ахдаа миний хажууд байдаг бүх хүмүүстээ би эелдэг хандах боллоо. Хайр гэж ийм байх ёстой гэж би бодож байна. Өөрөө хүчирхэг болж, хайртай хүмүүсээ сайн хамгаалж чадна гэдэгт итгэж байна”.
Линь Мань: “Цар тахлаас өмнө би төрсөн нутаг Үханиа тоохгүй байсан. Бээжин ямар сүрлэг юм бэ, боломж ч их. Шанхай маш орчин үеийн хот. Үхань харин их аялгатай ярьдаг аниа шиг, усан гармын өвөрмөц соёлтой гэж боддог байсан. Цар тахлын дараа би харин урьд нь Үханиа сайн ойлгохгүй байлаа гэж бодох болжээ. Үханий гол мөрөн, хөлөг онгоцны сигнал, иргэд ердөө яншаа гэж голж байсан. Таксийн жолооч нь хүртэл бүр хөөрхөн санагддаг боллоо. Цар тахлын үед хүмүүс цонхоороо дуу дуулах үед миний сэтгэл ёстой догдолсон. Бие биедээ улам ойр дотно санагдах боллоо. Танихгүй хүн хоорондоо “Чи зүгээр үү”, “дажгүй юу” гэдэг болсон. 95 оноос хойш төрсөн би нутагтаа бүр их хайртай боллоо.
Линь Мань: "Ковид-19" бол эх дэлхийн нөөцийг хэт ашигласны хариуд байгалиас авч буй экологийн өшөө авалт байх гэж би бодож байна. Хүмүүс эх дэлхийгээ энхрийлэн хайрлаж, эрхэмлэн бүүвэйлэх ёстой.