Өвөр Монголын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харъяат эмнэлгийн захирал Жао Хайпин гишүүн ухаалаг эмнэлэг болон цахим эмнэлгийн өвчтөнд өгсөн үр өгөөжийн тухай танилцууллаа. 2021 оны 01-р сарын 04-ний өдөр Өвөр Монголын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харъяат эмнэлэг Өвөр Монголын анхны цахим эмнэлгийн гэрчилгээ авсан байна. Өнөөдрийг хүртэл нийт 35 эмч мэргэжилтэн цахим эмнэлгээр дамжин эмчилгээ хийж, 50 эмч шууд нэвтрүүлгээр дамжин эрүүл мэндийн тухай сургалт хийв. Цар тахлын үед ухаалаг эмнэлэг болон цахим эмнэлгийн бүтээн байгуулалт, эмчилгээ зэрэг үйлчилгээг сайжруулж, өвчтөний шаардлагыг хангаж, идэвхитэй үйлчилгээ үзүүлсэн гэж илэрхийллээ.