”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад Турк хоёр талт харилцааны хөгжлөө ахиулна

Хятад, Турк хоёр талт харилцааны хөгжлөө ахиулна.

2021 онд Хятад болон Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байна. Саяхан Хятадаас Туркт суугаа Элчин сайд Лю Шяобинь ХТРТ-ид ярилцлага өгөхдөө: 2020 онд гэнэтээр гарсан шинэ коронавирусын уушгины халдвартай тулгарснаар, Хятад Турк хоёр тал халдвартай тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, баялаг үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Шинэ нэгэн жилд, Хятадаас Туркт суугаа Элчин сайдын яам хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоор боломж болгож, Хятад Туркийн харилцааны урагш хөгжлийг тасралтгүй ахиулах болно гэжээ.

Лю Шяобинь Элчин сайд хэлэхдээ: 2020 оныг бүх дэлхийн хувьд авч хэлбэл, цөм ер бусын нэгэн он байсан юм, Хятад Туркийн харилцааны хувьд ч гэсэн ийм юм. гэнэтээр гарсан шинэ коронавирусын уушгины халдвартай тулгарснаар, хоёр орон халдвартай тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар тохиролцсон Ши Жиньпин дарга болон Эрдоган ерөнхийлөгчийн нийтлэг ойлголтыг хоёр тал бүх талаар идэвхтэй хэрэгжүүлж, эмчилгээний эд бодис хангах, халдвартай тэмцсэн туршлагаа хуваалцах, шинэ коронавирусын вакцины 3-р үе шатны клиникийн туршилт зэрэг талаар уялдан ахиулж, баялаг үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн байна гэжээ. Лю Шяобинь Элчин сайд хэлэхдээ:“Энэхүү үйл явцад Хятад Турк харилцан дэмжиж, харилцан тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулав, энэ талаар хоёр орон болон хоёр ард түмний маш сайн үнэлгээг олсон гэж хэлж болох юм. Халдвартай тэмцэх энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжин Хятад Турк хоорондоо, ялангуяа хоёр ард түмэн хоорондын хайр сэтгэлгээ улам ойртож, Хятад Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааны агуулгыг улам баяжуулан, бодитой болгосон байна”гэжээ.

Лю Шяобинь Элчин сайд хэлэхдээ: өнөө Хятадын Кэшин компанийн үйлдвэрлэсэн шинэ коронавирусын вакцин Туркийн халдвартай тэмцэх явцад чухал үүрэг гүйцэтгэсээр байна гэжээ. Тэрээр бас Хятад Турк хоёр орон халдварын дайралтыг даван туулж, олон салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж буй байдлыг танилцуулав. Лю Шяобинь хэлэхдээ: 2020 онд Хятад Турк “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагаа тогтвортой ахиж, нөхцөл байдлыг сөрөн урагшлав. 2020 оны 12-р сард Турк улсаас Хятадад экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг ачсан анхны ээлжийн галт тэрэг Истанбул хотоос хөдлөн Ши Ань хотод хүрч, 2019 оны 11-р сард нэвтэрсэн Хятад Европ хоорондын галт тэрэг буюу Ши Ань хотоос хөдлөн Туркээр дамжин Европт хүрдэг галт тэрэгний дараа, Хятад Турк харилцан саадгүй холбогдохыг биелүүлж чадсан байна. Хятадын электроникийн технологийн ХХК-ийн гэрээгээр байгуулсан Анкара хотын 500 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн системийн паркийг барьж ашиглалтад оруулснаар, Турк улсдаа хамгийн анхны мөртөө цорын ганц байдаг төсөл болж, Хятад Туркийн “бүс ба зам”-ын шинэ эрчим хүчний хамтын ажиллагаа чухал ахиц олсон байна гэжээ. Лю Шяобинь Элчин сайд хэлэхдээ:“2020 онд Хятад Турк хоорондын худалдаа нь нөхцөл байдлыг сөрөн өссөн гэж хэлж болох юм. 2019 онд Хятад Турк хоорондын худалдааны хэмжээ 20 тэрбум 800 сая ам доллар байв, 2020 оны 11-р сард Хятад Турк хоорондын худалдааны хэмжээ 21 тэрбум 500 сая ам долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 14%-иар нэмэгдэв. ‘Бүс ба зам’-ыг хамтдаа байгуулж, бид нөхцөл байдлыг сөрөн урагшлав, хүндрэл бэрхшээлтэй үед ч гэсэн хоёр орны худалдаа өсөв, эдгээр нь даруй бид халдварын хүндрэл бэрхшээлийг даван туулж олсон хэсэг үр бүтээл байгаа юм, тийм ч учраас маш эрхэм үнэтэй зүйл болох юм”гэжээ.

Лю Шяобинь онцлохдоо: халдварын дайралтыг даван туулахын тулд, Хятад Турк хоёр тал “бүс ба зам” санаачилга болон “хоорондын хонгил” төлөвлөгөөг гүнзгий холбож, торгоны замын үзэл санааг бадруулж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, Ази Европын эх хуурайн хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулав гэжээ. Тэрээр хэлэхдээ: 2021 онд Хятад болон Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байна, Хятадаас Туркт суугаа Элчин сайдын яам Хятад Туркийн харилцааг хөгжүүлэх талаар тохиролцсон хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг бүх талаар хянамгай хэрэгжүүлж, дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг тэмдэглэхээр боломж болгож, Хятад, Туркийн харилцаа нэн өргөн салбар, нэн дээд давхарга тийш хөгжихийг тасралтгүй ахиулах болно гэжээ. Лю Шяобинь Элчин сайд хэлэхдээ:“Улс төрийн итгэлцэл бол Хятад Туркийн харилцааны үндэс юм, зөвхөн хоёр тал тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч буй том чухал асуудлаар харилцан дэмжиж, харилцан хүндэтгэж, харилцан ойлгож, холбогдох эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулж чадвал, Хятад, Турк хоорондын идэвхтэй хүчин зүйл лавтай олшрон нэмэгдэж, Хятад Туркийн харилцаа лавтай нэн ихээр, нэн сайнаар хөгжинө гэдэгт би итгэж байгаа”гэжээ. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:182
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой