Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 01-р сарын 26-ны өдрийн 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 75 нэмэгдэж, үүнээс 20 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 55 нь улсын дотоодод илэрснээс Хэбэй мужид 7, Бээжин хотод 4, Хармөрөн мужид 29, Гирин мужид 14, Шанхай хотод 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол 1 нэмэгдсэн байна.
01-р сарын 26-ний 24 цагхүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1862 болж, түүнээс 111 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 774 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 89 мянга 272 тохиолдол болж, сэжигтэй 2 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 960 мянган 962 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 39 мянган 811 байна.