”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сар шинийн “Их нүүдэл” хөвөрч эхэллээ

Хятадын сар шинийн “Их нүүдэл” хөвөрч эхэллээ.

Хятадын иргэд дорнын уламжлалт Цагаан сарын баяраар нутаг ус буцаж, аав ээж элгэн садны хамт сар шинэ өнгөрүүлдэг билээ. Харин өвчин халдварын онцгой нөхцөл байдалтай энэ үед Цагаан сараар нутаг буцалгүй ажиллаж, амьдарч байгаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгосоор байгаа ба урамшуулал ч амлаж байгаа юм.

Түүнчлэн Хятадын зам тээврийн яам зорчигчиддоо тасалбараа буцаахад ямар ч төлбөргүй болгох арга хэмжээ авчээ. Энэ нь өвчин халдварын өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2021 оны Цагаан сарын "Их нүүдэл" энэ сарын 28-аас албан ёсоор эхлээд байгаа юм.

"Их нүүдэл" нутгаа зорих урсгал болон ажилдаа эргэх урсгал гэх хоёр шат үетэй явагдах ба Сар шинийн өмнө хойно хэдэн өдөрт оргил хугацаа тохиолдох нь жил бүр адилхан байдаг. Энэ оны "Их нүүдэл" нэг сарын 28-наас гуравдугаар сарын 08-ны өдрийг хүртэл 40 хоног үргэлжлэх юм.

"Их нүүдэл"-д 1.7 тэрбум тасалбар  түгээгдэнэ гэсэн тооцооллыг Хятадын зам тээврийн яам гаргаж бэлтгэл ажлыг нэгэнт хангагджээ. Ирэх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто замаар өдөрт дунджаар 40 сая зорчигч үйлчлүүлэх ажээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:2116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой