”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Гүйжөү мужид ажиллаж байна

Ши Жиньпин Гүйжөү мужид ажиллаж байна.

Сар шинийн баярын өмнөхөн Ши Жиньпин дарга Гүйжөү мужийн ажил байдалтай танилцаж, судалгаа хийсний зэрэгцээ анхан шатны боловсон хүчин, ард олныг эргэж, мэндчилгээ хүргэв. 03-нд Ши Жиньпин Бижиэ хотын Чяньши сяньд ирж, Гүйжөү мужийн ээж гол Ужян мөрний Лю Чүнхэ голын хэсгийн экологийн орчинтой газар дээр нь танилцаж, тухайн нутгийн хамгийн төлөөлөх чанартай Мяо үндэстэн төвлөрөн суурьшсан тосгонд ирж ард олныг эргэсэн бөгөөд бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Шиньрэнь Мяо үндэстний шяний Хуа Ү тосгонд Мяо, И, Хятад үндэсний ард олон суурьшжээ. Нэлээд дээр үед, тосгоны иргэд уулан замаар гурван цаг шахам зарцуулан байж уулнаас гардаг байв. Алс зайдуу уулын тосгон тул ус хэрэглэхэд хүндрэлтэй, эм бэлдмэл хүрэлцэхгүй байсан юм. Ядуурлыг бууруулах хөрөнгийн дэмжлэгээр тосгонд хэдэн жилийн өмнө гэхэд шянь суурингийн асфальтан замыг нэвтрүүлсэн бөгөөд хуучирсан орон сууцыг засан сайжруулж, тосгоны эрүүл мэндийн тасгийг бүтээн байгуулж, крантны ус нэвтрүүлж, бүртгэлд хамрагдсан ядуу айл өрхийн сургуульд сурч буй сурагчдад боловсролын дэмжлэг тэтгэлгийг бүх талаар хэрэгжүүлсэн байна.

Өнгөрсөнд туйлын ядуу хүндрэлтэй байсан Хуа Ү тосгоны хувьд ядуурал үүсэх хэмжээ нэг үе 63.6 хувьд хүрч байжээ. Сүүлийн жилүүдэд газар тариалан, гэрийн тэжээврийн үйлс болон аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр дамжин ядуу хүн ам бүгд ядуугийн тооноос гарсан байна. Тосгоны ядуу амьдралтай иргэдийг дэмжих цехэд, мяо үндэстний гар хатгамлаар оёсон гойд нарийн хийцтэй хувцаснууд, өвөрмөц онцлогтой жижиг чимэглэлийн бүтээгдэхүүн зэрэг нь ерөнхий нарийн бичгийн даргын анхаарлыг татсан юм. Ши Жиньпин тосгоны иргэдээс гар урлалаар бүтээсэн бүх үйл явцыг нь нарийн асуун лавлаж, мяо хатгамлын гар урлалыг нэн ихээр хөгжүүлэхийг урамшуулан дэмжив.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2233
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой