Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин 02-р сарын 09-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-ний өдөр Бээжинд Хятад – Төв Зүүн Европын орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг даргалж үг хэлнэ гэж мэдээллээ.
Цахим хэлбэрээр зохиогдох энэ хурлыг Хятадын талаас санаачлан зохион байгуулах бөгөөд Төв Зүүн Европын орнуудын удирдагч буюу дээд хэмжээний төлөөлөгч, Хятад – Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны ажиглагчийн төлөөлөл нар оролцох юм байна.