Хамрын үсийг зулгааж болохгүй шалтгаан
Нэгдүгээрт хамрын үс зулгаах нь маш их өвддөг. Хоёрдугаарт шинэ үс дотогш ургах аюултай. Үүнээс болж хамар дотор хатиг ургах эрсдэл үүснэ.
Хүний бие махбодь гэдэг маш нарийн систем, элемент болгон нь өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Байгаль эхээс заяасан болгон бидэнд хэрэг болно л гэсэн үг. Хамрын үс ч мөн адил нэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь амьсгалын замыг хамгаалах юм. Чухам энэ үс л биднийг агаарт дэгдэж байгаа тоос тоосонцор, бохироос хамгаалдаг байна. Хүний амьсгалын замыг бохирдуулах, гэмтээх зүйл болгонд саад учруулна. Үүнээс гадна, үс нь төрөл бүрийн нян, вирусээс хамгаалдаг. Энэ нь ялангуяа, дархлаа сул хүмүүст маш чухал хамгаалалт болдог байна.