”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сар шинийн баярын хугацааны хэрэглээ 821 тэрбум юаньд хүрэв

Сар шинийн баярын хугацааны хэрэглээ 821 тэрбум юаньд хүрсэн байна.

        Хятад улсын билгийн тооллын сар шинийн баярын амралтын хугацаанд Хятад улсын 1.4 тэрбум хэрэглэгчдийн зарцуулалт 800 тэрбум юаниас давсан байна.

Хятадын Худалдааны яамнаас 02-р сарын 17-ны орой нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл сар шинийн баярын хугацаанд Хятад улсын хэмжээнд жижиглэнгийн худалдааны болон хоол ундны гол гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрчээ. ЭНэ нь өнгөрөгч оны сар шинийн үетэй харьцуулахад 28.7 хувиар нэмэгдсэн байна. Билгийн тооллын сар шинээр Хятад улсын хэрэглээ ихэд нэмэгдсэнээр хэрэглээ нь нэгэн шинэ онд Хятад улсын эдийн засагт хүчтэй түлхэц болох эрмэлзэл төрүүлсэн юм.

  Өмнөх оныхтой харьцуулахад энэ оны Хятад улсын сар шинийн баярын хугацааны хэрэглээнд цөөнгүй шинэ онцлог бий болжээ.

Тухайлбал, эн түрүүнд сар шинийн баяраар хэвийн ажиллах нь худалдаа борлуулалтын томоохон индрүүдийн сонголт болов. Уламжлалт бизнес нэгжүүдийн борлуулалт ихээхэн нэмэгдсэн төдийгүй, онлайнаар дамжсан хэрэглээ ч эрчтэй өсөв. Сар шинийн баярын эхний зургаан хоногт Хятад улсын онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаниас давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа өнгөрсөн оны сар шинийн үеэс 135 хувиар нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая  илгээмж хүлээн авсан нь ноднингийн мөн адил хугацааныхаас гурав дахин нэмэгдсэн байна.

Цар тахлын нөлөөнөөс шалтгаалан, жижиглэнгийн борлуулалтын онлайн, офлайн хэлбэр уялдан нэгдэх нь түргэсэх чиг хандлага үргэлжилсээр байгааг эдгээр тоо баримт харууллаа. Үүнээс гадна энэ нь энэ онд хэдэн зуун сая Хятадын иргэд цар тахлаас сэргийлэхийн тулд хол явж жуулчлахаа багасгасан, тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэнтэй холбоотой юм. Баярын хугацаанд хотуудын хэрэглээний эрэлт хэрэгцээ буурсангүй бөгөөд хөдөө тосгоны бүс нутгийн хэрэглээний эрэлт хэрэгцээ өсөж, цахим худалдааны салбар энэ боломжийг сайтар ашигласан байна. Интернет сүлжээгээр хийгдсэн борлуулалт 120 тэрбум юаниас давсан нь үүнийг тод гэрчиллээ.

Сар шинийн баярын хэрэглээний бүтцийн хувьд, Хятад хүмүүсийн хэрэглээний чанар дээшилж буй чиг хандлага улам илэрхий болов. Энэ оны сар шинийн хугацаанд, цар тахлын нөлөөнд гүн өртсөн киноны салбар сэргэж, 7 хоногийн амралтын хугацаанд кино театрууд 160 сая үзэгч хүлээн авч, тасалбар нь 8 тэрбум юаниас давсан нь сүүлийн жилүүдийн адил хугацааны хэмжээнээс хол давж, олон улсын бие даасан зах зээлийн ганц өдрийн киноны тасалбар, нэг долоо хоногийн киноны талсар зэрэг олон зүйлээр дэлхийн тэмдэглэл бүтээжээ. Хятадын хэрэглэгчид санаа зоволтгүйгээр кино театруудаар очсон нь Хятад улс халдварыг сайтар хяналтад авсны гэрчилгээ болсон төдийгүй эдийн засгийн сэргэлтийн итгэлийг нэмэгдүүллээ.

     Сайн сайхан амьдралд хүрэхээр эрмэлзэж буй 1.4 тэрбум Хятад хүмүүс бол Хятад улсын эдийн засгийн асар хүчирхэг дотоод хөдөлгөх хүч юм. 2020 онд “КОВИД-19” халдварын нөлөөнд өртсөн боловч Хятад хүмүүсийн хэрэглээний зарцуулалтын ДНБ-нд эзлэх хэмжээ 54.3 хувьд хүрчээ. Сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшнийг хадгаллаа. 2021 оны сар шинийн үеэр хэрэглээ ид нэмэгдсэн нь Хятад улсын хэрэглээний зах зээл цар хүрээгээр асар том төдийгүй нэн их боломжтой гэдгийг тусгалаа.

        Морган Стэнли компанийн саяхан нийтэлсэн тайланд хойшдын 10 жилд Хятад улсын оршин суугчдын хэрэглээ жил бүр дунджаар 7.9 хувиар нэмэгдэх бөгөөд “Энэ бол олон улсын хамгийн дээгүүр түвшин юм” гэж таамагласан байна. Хятад улсын Засгийн газар дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх, хот суурин жилийг үргэлжлүүлэн дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн шинжлэх ухаан технологийн хөгжил зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөр 2030 он гэхэд Хятад улсын оршин суугчдын хэрэглээ нийт 12.7 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ нь 2019 онд тус байгууллагаас 5.6 их наяд ам.доллар хүрнэ гэж таамаглаж байснаас хамаагүй дээгүүр байна гэж тус тайланд дурджээ.

        Цар хүрээгээр асар том дотоодын зах зээл, өргөжин нэмэгдсээр буй хэрэглээний боломж нь Хятад улс хөгжлийн шинэ үе шатанд орох, хөгжлийн шинэ төлөв байдлыг эмхлэн байгуулахад чухал дэмжлэг болох нь дамжиггүй байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:666
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой