”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Гэртээ байгаатай холбоотой бизнес” хөгжиж байна

“Гэртээ байгаатай холбоотой бизнес” хөгжиж байна.

Цар тахлын нөхцөл байдалд гэртээ байхтай холбоотой бизнес өрнөж байна. Энэ жилийн цагаан сарын хугацаанд Хятад улс “Байгаа газартаа шинэлэх”-ийг уриалснаар гэртээ байхтай холбоотой бизнес улам хурдацтай хөгжиж, сар шинийн хэрэглээний шинэ загварыг бий болгож байгаа юм.

“Дэлгүүр, супермаркет, ресторанд төдий л очихгүй болоод харин онлайнаар юм худалдан авдаг боллоо. Захиалгын хоол их хэрэглэдэг.”

“Гэртээ байдаг тул дуудлага захиалгын үйлчилгээнд их найддаг боллоо. Урьд нь супермаркетад очиж юмаа авдаг байсан. Одоо бол захиалаад хүргүүлдэг. Захиалгын хоол хүнсний үйлчилгээ сайтай байна. Өөрөө байнга үйлчлүүлдэг учраас энэ талд их хувь нэмэр орууллаа гэж бодох юм”.

Цар тахлын нөхцөл байдал “Гэртээ байхтай холбоотой бизнес”-ийн хөгжлийг дайчилсан юм. Хятад улс энэ жилийн цагаан сарыг “Байгаа газартаа өнгөрүүлэх” уриалга гаргасан тул “Нааш цааш зорчихоо багасгаж, гэртээ байж хэрэглээгээ хангах” нь сар шинээ тэмдэглэх шинэ загвар болсон юм. Цахим худалдааны индрийн гаргасан тоо баримтаа үзвэл, цагаагчин үхэр жилийн цагаан сард гэртээ хоол хийх, цэцэг тарих, DIY үс будах, гэртээ SPA хийх зэрэг нь залуучуудын шинэ сонголт болж байлаа.

Коала гадаадын бараа бүтээгдэхүүний худалдааны статистик тоо баримтаас үзвэл, сүүлийн нэг сарын хугацаанд олон үйлдэлтэй хүнсний машины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 81%-иар нэмэгдэж, анхилуун үнэртэй лаа, гэр ахуйн засал чимэглэлийн зүйлс өнгөрсөн сараасаа 150%-иар нэмэгдсэн юм. Өнгөрсөн жилүүдэд залуучууд хамаатан садантайгаа очиж золгож найз нөхөдтэйгөө цуглаж байсан бол энэ жил харин ажиллаж амьдарч байгаа тэр газартаа сар шинээ тэмдэглэжээ. Ингэснээр шинэ өвөрмөц бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдлээ. Тухайлбал Францын анхилуун үнэртэй нойронд сайн лаа, Японоос импортолсон кофе чанагч, гэртээ SPA хийдэг Их Британийн гоо сайхны хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн залуучуудын талархлыг хүлээж байлаа. Коала гадаадын бараа бүтээгдэхүүний борлуулалтын салбарын ажилтан Ше Чэнжюний танилцуулсныг үргэлжлүүлэн сонсоно уу:“Сар шинийн үед чанар сайтай ёслолын бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн чимэглэлийн зүйлсийн борлуулалт хамгаас илүү байсан. Ариутгалын талаарх үзэл ойлголт улам бүр нэмэгдэж, бохир арилгах анхилам үнэртэй хэрэгсэл, ариутгалын шингэн гэх мэтийн эрүүл мэндийн хэрэгслүүдийн борлуулалт өнгөрсөн сараас 80%-иар нэмэгдлээ. Залуучууд өөрийгөө баясгасан сайн сайхан сар шинийг тэмдэглэхэд нь нэмэр болох зорилгоор бид Грек, Герман, Норвеги, Нидерланд, Дани зэрэг 11 орны гэр ахуйн 30 гаруй брэндийн эдлэл хэрэгслийг оруулсан юм”.

2020 онд дэлхийн хэрэглээний хандлага санаачилгатай юм уу эсвэл санаачилгагүйгээр онлайн байдалд шилжиж, "гэртээ байхтай холбоотой бизнес" эрс хөгжиж буйг шинжээчид онцолж байлаа. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2020 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспорт 1.69 их наяд юаньд хүрч, 31.1%-иар өсжээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 40.1%-иар өссөн байна. Үүнээс зөөврийн компьютер гэх мэтийн "гэртээ байхтай холбоотой бизнес" 8.5%-иар өссөн ба хил дамнасан цахим худалдааны импорт жилийн туршид 16.5%-иар өсжээ. Хятадын Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн захирал Жан Жяньпин хэлэхдээ, хил дамнасан цахим худалдаа нь хэрэглэгчдийн сайн сайхан амьдрах эрмэлзлийг ая тухтай, үр ашигтайгаар хангаж байна. Үүний зэрэгцээ улсаас хил дамнасан цахим худалдааг дэмжиж, гадаад худалдааг тогтворжуулах бодлогууд авч хэрэгжүүлж байгаа гэжээ.

"Тухайлбал Худалдааны яам хил дамнасан цахим худалдааг 105 хотод туршиж байгаа бөгөөд гол нь B to B буюу компани хооронд хэрэгжүүлж байна. Гаалийн зүгээс B to C буюу хэрэглэгчид чиглэсэн цахим худалдааны туршилтын цэгийг гаргажээ. Цахим худалдаа эдгээр туршилтын цэгээр дамжин иргэдийн амралтын өдрийн эрэлт хэрэгцээг хангах дээрээ энгийн үеийн хэрэглээг хангах талаар чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хил дамнасан цахим худалдаа ирээдүйд Хятад улсад мөн хурдацтай хөгжих төлөвтэй гэж би хувьдаа бодож байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдал, дээрээс нь олон улсын худалдааны талаар зарим харш саад тулгарч байгаа тул хил дамнасан цахим худалдаа илүү үр ашигтай давуу талтай болж байна”.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:689
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой