”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улсын зэрэглэлийн яруу алдар хүртсэн Үзэмчин охин

Улсын зэрэглэлийн яруу алдар хүртсэн Үзэмчин охин

Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Баянбүрд багийн малчин Эрдэнэбаяр, Наранхуар нарын охин Алимаа “Улсын хүүхэд залуучуудын хошууч ангийн шилдэг гишүүн”-ий яруу алдрыг саяхан хүртэж нутаг усандаа өнгө гэрэл авч ирсэн билээ.

“Улсын хүүхэд залуучуудын хошууч ангийн шилдэг гишүүн”-ий яруу алдар нь Намын төв хорооны зөвшөөрлөөр Коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, Сурган Хүмүүжлийн Яам, Улсын хүүхэд залуучуудын хошууч ангиас хүүхэд залуучуудын хошууч ангийн гишүүнд олгодог хамгийн дээд яруу алдар юм.

Энэ жил 13 нас хүрсэн Алимаа Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Монгол дунд сургуульд сурдаг. Сурлага, ёс суртахуун хосолсон онц сайн сурагч тул сургууль, хошуу, аймгийн зэрэглэлийн "Гурван сайн"-тай сурагчаар хэд хэдэн удаа шагнагдаж байсан бөгөөд 2019 онд “Өвөр Монголын хүүхэд залуучуудын хошууч ангийн шилдэг гишүүн”-ий яруу алдрыг хүртжээ.

Алимаа ном унших дуртайн дээр бүжиг бүжиглэх, дуу дуулах, шүлэг уран уншихдаа авьяаслаг нэгэн. Бага сургуульд байхдаа сургуулиа төлөөлөн хошуу, аймгийн цар хүрээний дуу шүлгийн тэмцээнд оролцон олон удаа шагнал хүртэж байв. Мөн өвөл зуны амралтаараа хонь хариулах, ноос авах, хонь үхэртээ тэжээл бордоо өгөх, малын хашаа саравч цэвэрлэх зэргээр аав ээждээ тусалдаг ажилч хөдөлмөрч хүүхэд билээ.

Сурлага, ёс суртахуун хосолсон содон хүүхэд болохоор олны дунд од болон гялалзаж, үеийн нөхдийнхөө дунд үлгэр дуурайл болон улсын зэрэглэлийн яруу алдраар энгэрээ мялаалгаж байгаа нь энэ билээ.

Зохиогч:Бао Гүйрүн
Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:259
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой