Хятад улсын 31 муж хот өөртөө засах орон саяхан 2021 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо гаргасан бөгөөд олонх нь 6%-иас дээш зорилт тавьсан байна. Олон муж хот өөртөө засах орон ДНБ-ний өсөлтийн зорилтоо өсгөсөн бол Хүбэй, Хайнань 10%-иас дээш байлгах зорилт тавьж, хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Олон улсын валютын сан орон нутгийн цагаар 01-р сарын 26-нд “Дэлхийн эдийн засгийн ирээдүйн хөгжлийн тайлан”гаргаж, 2021 оны дэлхийн эдийн засаг 5.5%, Хятадын эдийн засаг 8.1%-иар өснө хэмээн төсөөлжээ.
Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2021 онд Хятадын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх хүчин зүйл олон байгаа бөгөөд Хятад улсын эдийн засгийн суурь нь ч тогтвортой сэргэх нөхцөл боломжтой юм гэжээ.
Хятадын Үндэсний мэдээллийн төвийн Эдийн засгийн төсөөллийн хэлтсийн дарга Жан Юй хэлэхдээ, Хятад улс хөдөлмөр хүчний нөөц баялаг, шинжлэх ухаан технологийн бүтээлч чадвар хурдтай дээшилж байгаа тул эдийн засаг тогтвортой хөгжихийн бат бөх суурийг тавьсан юм. Үйлдвэрлэлийн тогтолцоо чадвар, боловсронгуй дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг нь эдийн засгийн хөгжлийн хүчтэй тулгуур болж байна гэжээ.