2021 оны 02-р сарын 19-ний 24 цагийн байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 8 хүнээр бүртгэгдсэн бол бүгд гаднаас ирсэн иргэн байна.(Үүнд Гуандүн мужид 3, Шанхай хотод 2, Лаонин мужид 1, Хүнань мужид 1, Сичуань мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ). Нас барсан тохиолдол болон сэжигтэй тохиолдол гараагүй байна.
Мөн тухайн өдөр 36 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол 515 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Үүнд биеийн байдал хүнд байгаа өвчтөн өмнөх өдрөөсөө 3 тохиолдлоор хасагдсан гэж Хятадын Эрүүл Мэндийн Яам албан сайтаар зарлажээ.