ХКН-ын түүхээс суралцах хурал 02-р сарын 20-ны өдөр Бээжин хотноо боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин бүх намын хүрээнд намын түүхээс суралцах боловсролыг түгээж, намын түүхээс суралцан, үзэл баримтлалыг нь ухаарч, бодитой хэрэгжүүлэх шинэ төлөв байдлыг бий болгон, социализмын орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ замналыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Ши Жиньпин дарга энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан мөн өдрийн хурал дээр:
- Нам маань ард иргэдийг хамгаас илүү дээдэлж, ард иргэдийн сайн сайхан амьдралын тухай хүсэл эрмэлзлэлийг тэмцлийнхээ зорилго болгох хэрэгтэй. Шинэчлэл хөгжлийн үр дүнг бүх ард түмэндээ шударга хүртээж, хамтдаа баяжих үйл явцыг бодитой сайжруулах хэрэгтэй. Намын туршлагаас суралцан, урт хугацааны туршид гадны орчны өөрчлөлтийг зохицуулах бэлтгэлээ хийж, засаглалын төвшнийг дээшлүүлэн, авилгалтай тэмцэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа сайжруулах хэрэгтэй гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Намын түүхийн тухай зөв үзэл баримтлалыг бий болгож, намын түүхэн дэх чухал үйл хэрэг, хурлууд болон хүмүүсийн тухай зөв ойлголттой байж, шинжлэх ухаанчаар үнэлэх ёстой гэж илэрхийллээ.