Дэлхийн хэмжээнд "КОВИД-19"-ийн халдварын 110 сая 749 мянга 23 тохиолдол бүртгэгдсэн туай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 21-нд мэдэгджээ.
Тус байгууллагын албаны веб сайтад нийтэлсэн тоо баримтын дагуу Европын төв нутгийн цагаар 21-ний 16 цаг 21 минут буюу Бээжингийн цагаар 21-ний 23 цаг 21 минутад дэлхийн хэмжээнд "КОВИД-19"-ийн халдварын тохиолдол өмнөх өдрөөсөө 359 мянга 488 нэмэгдэж, нийт 110 сая 749 мянга 23 болжээ. Мөн уг тахлын улмаас 24 цагт 9075 хүний амь эрсдэж, нас барсан нийт хүний тоо 2 сая 455 мянга 131 болжээ.