”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сар шинийн баяраар 821 тэрбум юань зарцуулжээ

Сар шинийн баяраар 821 тэрбум юань зарцуулжээ.

Сар шинийн баярын амралтын үеэр Хятад улсад 1.4 тэрбум хэрэглэгч 800 тэрбум юанийг давсан мөнгөөр худалдан авалт хийсэн байна.

Хятадын Худалдааны Яамнаас 02-р сарын 17-ны орой нийтэлсэн статистикаас үзэхэд сар шинийн баярын хугацаанд Хятад улсын хэмжээнд жижиглэнгийн худалдааны болон хоол ундны гол гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрөгч оны сар шинийн үетэй харьцуулахад 28.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Билгийн тооллын сар шинийн хэрэглээ ихэд нэмэгдсэн нь 2021 онд Хятад улсын эдийн засагт хүчтэй түлхэц болох итгэл төрүүлж байна.

Өмнөх оныхтой харьцуулахад энэ оны Хятад улсын сар шинийн баярын хугацааны хэрэглээнд цөөнгүй шинэ онцлог бий болжээ. Үүний нэг нь борлуулалтын томоохон индрүүд хэвийн ажиллаж үйлчилгээгээ тасалсангүй. Уламжлалт бизнес нэгжүүдийн борлуулалт ихээхэн нэмэгдсэн төдийгүй, онлайнаар дамжсан худалдан авалт ч эрчтэй өсөв. Сар шинийн баярын эхний зургаан хоногт Хятад улсын онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаниас давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа өнгөрсөн оны сар шинийн үеэс 135 хувиар нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая  илгээмж хүлээн авсан нь ноднингийн мөн адил хугацааныхаас гурав дахин нэмэгдсэн байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:323
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой