Хятадын үндэсний эмийн хяналтын газар 19-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн хатуу чанга шаардлага тавьсан дөрвөн төслийн тухай танилцуулав.
Хятадын үндэсний эмийн хяналтын газрын мэдэгдсэнээр, "COVID-19"-ийн хоёр вакцинаа Хятад улс стандарт хангасан нөхцөлд зах зээлд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрчээ. үүнээс гадна яаралтай хэрэглээний шугамаар 5 төрлийн технологийн 16 вакцинд эмнэлзүйн туршилт хийх бөгөөд үүнээс 6 вакциныг эмнэлзүйн Ⅲ шатны оруулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хятад улсын стандарт хангасан нөхцөлд зах зээлд нийлүүлж буй "COVID-19"-ийн хоёр вакцин нь Үндэсний эмийн корпорацын "COVID-19"-ийн идэвхгүйжүүлсэн вакцин, Бээжингийн Кэ Шин компанийн "COVID-19"-ийн идэвхгүйжүүлсэн вакцин юм. энэ хоёр вакцин 2020 оны 12-р сарын 30-ны өдөр болон энэ оны 02-р сарын 05-ны өдөр тус бүр зөвшөөрөл авчээ.
Шинжлэх ухаан, технологийн яамны гаргасан мэдээллээс харахад идэвхгүйжүүлсэн вакцинаас гадна Хятад улсын нэгэн зэрэг судлан бүтээж байгаа бусад техникийн дөрвөн чиглэлд рекомбинант уургийн вакцин, аденовирусний векторын вакцин, томуугийн вирусний суларсан вакцин, нуклейн хүчлийн вакцин орно.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн 10-ны өдөр Төрийн зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах механизмын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, халдварын эрсдэл ихтэй хүмүүсийг "COVID-19"-ийн вакцинд хамруулах ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2-р сарын 9-ний 24:00 цагийн байдлаар нийт Хятадын хэмжээнд 40 сая 520 мянган тун вакцин хийлгэлээ гэжээ.