Хятадын Хармөрөн мужийн Сүйхуа хотын Ванькүй шянь өнөөдөр буюу 02-р сарын 22-ны өдрөөс цар тахлын аюулын өндөр эрсдэлтэй бүс нутгаас эрсдэл багатай бүс нутаг болсон тухай Сүйхуа хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах онцгой байдлын комиссоос нийтэлсэн байна.
Ингэснээр, бүх Хятадын хэмжээнд цар тахлын аюулын өндөр болон дунд түвшинтэй бүс нутаг үлдсэнгүй ажээ.
2021 оны 02-р сарын 21-ний 24 цагийн байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 11 хүнээр бүртгэгдсэн бөгөөд бүр зөөвөрлөгдөн орж ирсэн иргэн болно.(Үүнд Гуандүн мужид 3, Шанхай хотод 2, Сичуань мужид 2, Бээжин хотод 1, Тяньжинь хотод 1, Фүжянь мужид 1, Хүнань мужид 1 тохиолдол батлагджээ). Нас барсан тохиолдол болон сэжиглэгдсэн тохиолдол гараагүй байна.Мөн тухайн өдөр 33 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол 440 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ.