”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс бодит үйл ажиллагаагаар вакцины тэгш хуваарилалт хийж байна

Хятад улс бодит үйл ажиллагаагаар вакцины тэгш хуваарилалт хийж байна.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 02-р сарын 21-нд нийтэлсэн сүүлийн үеийн мэдээллээр Дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвараар 110 сая 749 мянга 23 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрөгч оны эхээр дэлхий нийтийг цочирдуулсан Ковид-19 цар тахал шинэ он гарснаас хойш мөн л үргэлжилсээр байна. Үүний улмаас дэлхийн олон орнууд нийт ард иргэдээ вакцинжуулж, цар тахлыг үр ашигтай хяналтдаа авах арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар дор хаяж гадаадын 8 орны төр засгийн тэргүүнүүд Хятадын вакциныг олон нийтэд нээлттэй тарьсан байна. Энэ бол Хятадын вакцины аюулгүй байдал ба үр дүнгийн тухай итгэж байгаа итгэл юм.

   Тодруулбал, Турк, Сейшелийн арал, Иордан, Индонез, Перу, Чили зэрэг 8 орны удирдагчид Хятадын Ковид-19 цар тахлын эсрэг вакцинд хамрагджээ. Олон улс Хятадаас вакцин авахын тулд тусгай онгоц илгээж байгаа бөгөөд олон орны төр, засгийн газрын тэргүүн нар нисэх онгоцны буудал дээр биечлэн очиж, Хятадын вакциныг угтан авч байна. Гадаадын зарим орны удирдагчид Хятад улс вакцин хэрэгтэй байсан ч хөгжиж буй орнуудад эмнэлгийн тусламж үзүүлсээр байна гэж мэдэгдсэн байна.

   Эх сурвалжийн мэдээллээр саяхан "Вашингтон Пост" сонинд Хятадын вакцинууд хөгжиж буй орнуудад тахлыг даван туулах тэмцэлд сонголт өгсөн байна гэсэн нийтлэл нийтэлжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин:

- Хятад улсын вакцин чухал цаг мөчид холбогдох улс орнуудад яаралтай тусламж үзүүлж байгаад таатай байна. Вакцины талаар Хятад улс олон улсын хамтын ажиллагаа хийж буйн зорилго бол вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоход оршиж байгаа юм. Вакцины үндсэрхэг үзлийг эсэргүүцэхийн тулд улс орон даяараа гар бие оролцож, вакцины, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцины шударга, боломжийн хуваарилалтыг дэмжих ёстой гэж бид үзэж байна. Хятад улс холбогдох улс орнуудтай вакцины хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, дэлхий нийт цар тахлыг ялан давахад өөрсдийн хувь нэмрээ оруулах болно гэж онцолжээ.

   Хятад улс хэлсэндээ хүрч вакцинаа дэлхий нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн болгох тодорхой үйл ажиллагаагаар амлалтаа биелүүлж байна.

Өнөөгийн байдлаар Хятад улс хөгжиж буй 53 улс орнуудад вакцинаа хандивлаж, 22 улс оронд вакцин экспортолж, хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээг хангах үүднээс Ковид-19 цар тахлын эсрэг вакцины шинэ хэрэгжилтийн төлөвлөгөөнд 10 сая тун вакцин өгөөд байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:378
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой