БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ардын чөлөөлөх армийн тусламж үзүүлсэн 300 мянган тун коронавирусний эсрэг вакцин 22-ны орой “Монголиан Эйрлайнс” тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газадсан байна. Хятад, Монгол хоёр улс нисэх онгоцны буудалд вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын Шадар сайд хийгээд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нар үйл ажиллагаанд оролцов.
С.Амарсайхан хэлэхдээ "БНХАУ-ын Засгийн газар, ард иргэд 300 мянган тун вакциныг хандивлаж буйд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 2020 он бол ер бусын жил мөн бөгөөд цар тахлын аюул, эрсдэл одоо ч хэвээр байна. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж монголчууд ярьдагчлан “COVID-19”-ийн халдвар дэгдсэн үеэс эхлэн Хятад, Монгол хоёр улс харилцан мэдээлэл солилцож, бие биенээ дэмжиж ирсэн нь хөрш орнуудын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглэхийг хүсэж байна. Энэ удаагийн БНХАУ-аас хандивласан вакцин нь Монгол Улсын цар талын эсрэг ажилд шинэ үр дүнд хүрч, удахгүй шинэ шатанд гарахад тусална гэж үзэж байна гэжээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад “COVID-19”-ийн дэгдэлтийн аюул нүүрлээд байгаа бөгөөд 02-р сарын 22-ны байдлаар тус улсад нийт 2693 батлагдсан тохиолдол, нийт 6 нас баралт, 1933 өвчтөн эдгэрсэн тохиолдол бүртгэгджээ. Цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улсын Засгийн газар олон улсын нийгэмлэгээс вакцин авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.