”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Буурлын буянтай бууц

Буурлын буянтай бууц

Ахмадаа хүндэлбэл буян хурна, ахмадаа ачилбал хорвоо баясна. 2019 онд Сөнид баруун хошууны Намын хороо, Засгийн газар хошууны төвд ачаа харж суугаа нэг хэсэг ахмад болон эмнэлэг түшиж өтлөх насаа өнгөрүүлэхээр хошууны төвд суурьшсан нэг хэсэг ахмадуудын орон сууцны нөхцөлийг сайжруулж, хялбар үйлчилгээ үзүүлэхээр Жаргалан ахмадын асрамжийн хүрээлэнг байгуулжээ.

Сөнид баруун хошуу Жаргалан ахмадын асрамжийн хүрээлэнг байгуулахдаа орон тоо ногдуулах хэлбэрээр бүх сум суурин, баг тосгонд хүрээлэнгийн 280 байрыг хуваав. Жаргалан хүрээлэнгийн өмнө талын дөрвөн барилгын 280 байранд одоо 300 гаруй ахмад, цэцэрлэгийн 18 хүүхэд, бага дунд сургуулийн 47 сурагч амьдарч байна. Хүрээлэнгийн хойд талын гудамж нүүрлэсэн нэг барилгад өндөр настай буюу өвчин эмгэгээс болоод бусдын халамж хэрэгтэй болсон ахмадуудыг суулган харж хандана. Тиймээс Жаргалан ахмадын асрамжийн хүрээлэнгийн асран хамгаалах хэлтэс болон засаг захиргааны хэлтсийнхэн орой бүр нэг жижүүр гаргадаг байна. Хүрээлэнгийн доторх орчин тойрон нам гүм, цэвэр цэмцгэр байх ба бүх талын нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Ахмадууд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдээ тосохоор гарч орохдоо ихэнх нь цахилгаан хөдөлгүүрт дугуй унадаг болохоор цахилгаан дугуй цэнэглэх нэгдсэн газар гарган өгснөөр сар бүр хэдэн арван юанийн цахилгааны зардлаа хэмнэхийн дээр батарейг нь дээшээ доошоо зөөх хэрэггүй болжээ.

Царираш гуай хөгшин гурван ачийн хамт 70 кв.м талбайтай байранд суудаг. Дулааны зардалтайгаа жилд нийт 6070 юань тушаадаг. Хошуун төв ороод арваад жил болж байгаа Царираш гуай ач нараа тосож хүргэх ажилтайгаас гадна хүрээлэндээ манаачаар ажилладаг. Насанзаяа гуай ч хошууны төвд ороод арав гаруй жил болжээ. Байр түрээсэлж олон удаа нүүж сууж явахад ихэнх байрны дулаан муу байжээ. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Жаргалан ахмадын асрамжийн хүрээлэнд нүүж ирэв. Насанзаяа гуай арав гаруй жил байр түрээсэлж явахад аль нь ч энэ хүрээлэнг гүйцэхгүйн дээр үе тэнгийн хүмүүстэйгээ уулзаж, хол явахгүйгээр хоол хүнсний зүйлээ авдаг болсон нь их амар байгааг ярьж байлаа.

Хүрээлэнгийн бас нэг давуу тал нь ахмадуудад үзүүлэх үйлчилгээ бүр ухаалаг системийг дамждаг. Зүрхний цохилт амьсгалын тоо зэргийг нь хэмждэг ухаалаг дэвсгэрийг хүн бүрт өгчээ. Тэдний зүрхний цохилт болон амьсгалын тоо хэвийн бус болох буюу шөнөдөө орноосоо буугаад арван минут болмогц ухаалаг дэвсгэр нь тусгай системээр дамжин жижүүрт дохио өгнө. Тэрчлэн ахмадуудынхаа биеийн байдлыг хүүхэд нь ч гар утсаараа ажиглаж болдог байна.

Тэд ямар нэгэн үйлчилгээ авахыг хүсвэл вичат холбоо буюу тусгай утсаар мэдэгдэхэд хүрээлэнгийнхэн ухаалаг тавцангаараа дамжуулан үйлчилдэг ажилтнуудаа хуваарилна. Үйлчилдэг ажилтнууд гар утаснаасаа хэзээ аль барилгын ямар ахмадад үйлчлэхээ мэддэг болохоор шууд гэрт нь очоод үйлчлэхэд л болно. Үйлчлэгчид цонхыг нь арчихаас аваад гэрийг нь цэвэрлэх хүртэл үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ахмадуудын үсийг жилд зургаан удаа үнэ төлбөргүй засаж өгдөг байна.

Ийнхүү Жаргалан ахмадуудын асрамжийн хүрээлэн нь ач зээгээ хардаг буюу эмчилгээний нөхцөлийг бодож эмнэлэг бараадан хот орсон ахмад, биеэ дааж амьдарч чадахгүй болсон ахмадууд болон нийгэм дүүргийн ахмадуудад үйлчилдэг газар болжээ.

Зохиогч:Содбилэг
Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Шилийголын Сонин
Мэдээ үзсэн:575
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой