”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн шинэ зорилт, шинэ аян

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны хэтийн төсвөө зураглаж, алс ирээдүйн зорилтоо төлөвлөсөн.

ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь аж ахуй, нийгмийн хөгжлийн олсон амжилт бүтээлийг бүрэн төгөлдөр хураангуйлан дүгнэсэн. Мөн “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны хэтийн төсвөө зураглаж, алс ирээдүйн зорилтоо төлөвлөсөн.

Энэ оюун ухаан гэдэг бол урагш харахаар зогсох биш, харин ирээдүйгээ харахад оршино гэж мэргэд ярьдаг.

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаа бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлж, нэгдүгээр зуун жилийн тэмцэх зорилтоо биелүүлсний дараа ялалтын эрчинд орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяллаа эхлүүлэх, хоёрдугаар зуун жилийн тэмцэх зорилт зүг урагшлах эхний таван жил юм. Мөн ӨМӨЗО-ы экологи, ногоон хөгжлөөр удирдамж болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ замаар сайтар замнаж, шинэ хөгжлийг маш өргөнөөр биелүүлэх чухал хугацаа юм.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх шинэ аяныг эхлүүлэх нь Өвөр Монголын 25 сая гаруй иргэдийн буян, жаргалтай холбоотой. ӨМӨЗО-ы “Хоёр чуулган”-д төлөөлөгчид, гишүүд шинэ хөгжлийн ойлголтоор өндөр чанартай хөгжлийг заан жолоодсон Өвөр Монголын “Загвар”-т дахин анхаарлаа төвлөрүүллээ.

Шинэ хөгжлийн ойлголтоор өндөр чанартай хөгжлийг хөтлөн дагуулахад аж ахуйн хөгжил болон экологи орчин тойрны хамгаалалтын харьцааг сайтар шийдвэрлэн, экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийг баримтлах хэрэгтэй.

ӨМӨЗО “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд экологийг хамгаалах чиглэлийг тэргүүнд тавьж, экологийн бүтээн байгуулалтыг чангатгах стратеги бодлогын тогтвортой хүчээ баталж, байгаль экологийн аюулгүй байдлын хил хязгаарыг тууштай сахих, хөгжлийн ногоон хөгжлийн хэлбэрээ өөрчлөхийг дэмжин, Хятадын умардын чухал экологийн аюулгүй байдлын халхавчийг бат цогцлооно. Экологийн системийг хамгаалах эрчмийг сайжруулж, ногоон хөгжлийн замаар үргэлжлэн замнах, бохирдолгүй, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжиж, нөөц баялгийг өндөр үр дүнтэй ашиглах, өндөр чанартай хөгжлийн дагуу өндөр түвшин бүхий хамгаалалтыг сайжруулж, өндөр түвшин бүхий хамгаалалтын дагуу чанартай хөгжлийг биелүүлнэ.

Шинэ хөгжлийн ойлголтоор өндөр чанартай хөгжлийг хөтлөн дагуулахад “Хоёр халхавч”, “Хоёр суурин”, “Нэг бэхлэлт”-ийн стратеги бодлогыг баримтлах хэрэгтэй.

Дарга Ши Жиньпин болон Намын Төв хорооноос Өвөр Монголд тогтоосон стратеги бодлогод “Хоёр халхавч”, “Хоёр суурин”-г багтааж, Нам ба улсын ажлын тал дээрх Өвөр Монголын чухал байр суурийг гүнзгий илрүүллээ. “Арван дөрөвдүгээр таван жил ”-ийн төлөвлөгөөний хугацаанд ӨМӨЗО хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул юм гэдэг үзэл баримтлалыг баримталж, Хятад улсын умардын түмэн газрын номин ногоон урт цагаан хэрмийг байгуулна. Хөгжил болон амар тайван байдал зэргийг чухалчлан баримталж, улсын ерөнхий энх тайван үзлийг гүнзгий хэрэгжүүлж, Хятад улсын умардын тайван тогтвортой байдлыг бат цогцлооно. “Хоёр суурин”-гийн бүтээн байгуулалтаар гол болгож, аж үйлдвэрийн бүтцийг тохируулан шилдэг болгох, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааг бүх талаар хэрэгжүүлж, аж үйлдвэрийн хэлхээний шинэчлэлийг өргөнөөр дэмжин, олон төрлөөр хөгжсөн, орчин үеийн аж үйлдвэрийн шинэ системийг бүрдүүлнэ.

Өвөр Монгол хил дагуух нээлт хийх өвөрмөц давуу талтай. Гэвч энэхүү давуу тал нь хөгжлийн ялалт болоогүй байсаар байна. “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд ӨМӨЗО Хятадын умард зүгт нээлт хийх чухал бэхлэлтийг цогцлоох стратеги бодлогыг хэрэгжүүлэхтэй нягт уялдуулан, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахад гүнзгий уусаж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад бүх талаар оролцон, улсын дотоодын орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гадаад нээлтийн шинэ байршлыг хурдтай бүрдүүлнэ.

Шинэ хөгжлийн ойлголтоор өндөр чанартай хөгжлийг хөтлөн дагуулахад өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх эрч хүч, урам зоригоо маш сайн бататгах хэрэгтэй.

ӨМӨЗО “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд өөрчлөлтийн арга хэмжээний системийн хуримтлал, өндөр үр дүнтэй байхыг цаашдаа ахиулж, өөрчлөлтийг хөгжлийн хэрэгцээ, үндсэн шатны хүсэл, ардын сэтгэлийн хандлагатай маш сайн золгуулах болно.

Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд Өвөр Монголын “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны гол зорилт үүргийг төлөвлөсөн юм. Хятад улсын газар шорооны орон зайг нээн хөгжүүлж хамгаалах шинэ байршлыг хурдан байгуулж, ӨМӨЗО-ы зүүн, дунд, баруун орныг нэгдсэн байдлаар төлөвлөж, хот хөдөө орон нутгийн зохицонгуй хөгжлийг дэмжиж, хөгжлийн тэнцвэргүй бүрэн бус зэрэг асуудлыг сайтар шийднэ.

Орон нутгийн зохицонгуй хөгжлийг сайжруулахад эрхбиш “Нэг хөлөг шатар” болох ойлголттой байх хэрэгтэй. ӨМӨЗО-ы ардын төлөөлөгч, Тунляо хотын орлогч дараа Гуо Юй Фен "Тунляо хот улсын орон нутгийн зохицонгуй хөгжлийн стратеги бодлогод санаачилгаасаа уусах ба үйлчилж, хос орчлын шинэ хөгжлийн байршилд үйлчлэх, түүнд үйлчлэх явцдаа Тунляо хотын хөгжлийн шинэ давуу талыг бий болгоно. Орон бүсийн доторх хамтын ажиллагааны талаар Хөххот, Улаанхад хот, Хянган аймаг зэрэг газар орнууд хамтын ажиллагаагаа сайжруулж, сүү, мах зэрэг цар хүрээний хамтын ажиллагааг дэмжин, Улаанхад хоттой хамтран аж үйлдвэрийн шилжилтийг хүлээн авах жишээ үзүүлэх орныг байгуулна. Орон бүсийн гаднах холбон хөтлөлцөх тухай Бээжин, Тяньжинь, Хэбэй, Бохай тэнгис дагуух газар орны нөлөөлөн дагуулах хүчийг идэвхтэй залгаж авсан. Улмаар зүүн хойд орныг хөгжүүлэн мандуулахад гүнзгий уусаж, малын эко ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний хангалт, шинжлэх ухаан технологийн мэргэжилтэн зэрэг хүрээн дэх хамтын ажиллагааг сайжруулна хэмээн дараагийн зорилтоо тодорхойллоо.

“Ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэл бол бидний тэмцэх зорилт юм”. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнөөс “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөө хүртэл хөгжлийн ахиц дэвшил өөрчлөгдсөн ч ард олны сайн сайхан амьдралын хүсэл шаардлага ерөнхийдөө өөрчлөгдөөгүй юм .

Ард иргэдийн хүсэл бол төр засгийн ажлын хандлага. “Арга бүхнийг эрэлхийлж ажил олголтыг тогтворжуулан өргөжүүлнэ”, “Орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ”, “Эрүүл энх Өвөр Монголыг бүтээн байгуулах үйл ажиллагааг гүнзгий ахиулна”. Засгийн газрын ажлын тайлан дахь ард иргэдийн амьдралын талын өгүүлэл нь төлөөлөгч, гишүүдийн сэтгэлийг дахин догдлуулсан юм.

ӨМӨЗО-ы ардын төлөөлөгч Ли дүн "Ард олны сайн сайхан амьдралын тухай хүсэл эрмэлзэл нэгэнт “байх эсэх”-ээс “сайн эсэх” тийш шилжиж, эд бараа элбэг баялаг байхыг хүсэхээр барахгүй, оюун санааны хувьд баялаг, анхаарал тавьж байгаа хүрээ хэмжээ улам өргөн, чанар чансааны шаардлага маш өндөр болохыг хүсэн эрмэлзэж байна. Ард олны сайн сайхан амьдралын тухай шинэ хүсэл шаардлагыг биелүүлэхэд соёл, боловсрол, эм эмнэлэг эрүүл мэнд, ажил олголт, нийгмийн баталгаа зэрэг ард иргэдийн амьдралын асуудалд анхаарлаа төвлөрүүлэн, олон түмний санааширч байгаа явдлыг шийдвэрлэх шаардлагатай" гэлээ. 

Өөртөө засах орны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөг судлан уншихад ард түмнээ гэсэн гүн гүнзгий сэтгэл агуулагдаж, ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санаа ямагт саадгүй хэрэгжих ажээ.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн Нарсан "Өвөр Монголын хөгжилд ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр дүнг ард түмэнд хамтдаа эдлүүлэх чиглэлийг баримталж, шинжлэх ухаанч хөгжлийн жам ёсоор цаг үеийн хөгжлийн урсгалыг аядах нь “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны иргэдийн сэтгэлд нийцсэн хамгийн чухал шаардлага боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сайн сайхан зураг төсвийг нэгэнт зурчихлаа. Өвөр Монгол шинэ гараанаас шинэ байршил зүг маш өргөн уудам бүх талын алс хэтийн стратеги бодлогын харцаар шинэ хөгжлийг эрэлхийлэн, шинэ хуудсыг бичиглэж, ялалт байгуулна гэдэгт итгэл төгөлдөр байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1698
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой