Намын төв хорооны намын түүх ба тулгар бичгийн судалгааны хүрээлэнгийн найруулсан “Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Хү Жиньтаогийн ХКН-ын түүхийн тухай өгүүллийн түүвэр” гэх номыг төвийн тулгар бичгийн хэвлэлийн хорооноос хэвлүүлж, бүх Хятад улсад тараасан байна.
Сургалтыг чухалчлах түүхийг дүгнэх, түүхийн туршлагыг тольдох ба хэрэглэхэд чадамгай байх нь манай намын уламжлал юм. Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийг удирдах явцад Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Хү Жиньтао ХКН-ын түүхийн хүрээнд олон чухал өгүүлэл хийж, намын түүхэн цаг хугацаан дахь гэрэл гэгээтэй явц, онолын үр дүн, эрхэм нандин туршлага болон агуу их үзэл санааг гүнзгий тайлбарлав. Манай нам зуун жилийн ойгоо удахгүй угтаж, намын түүхийн сургалт явуулж байна. Энэ номыг хэвлэн тараасан нь манай намын түүхийг суралцан ойлгож, түүнээс ой ухаан, хүч чадал олж, “дөрвөн ухамсар”-аа чангатган “дөрвөн итгэл”-ээ бататгаж “хоёрыг хамгаалах”-ыг биелүүлэх, нийгэм журамт орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулахад чухал ач холбогдолтой юм.
“Өгүүллийн түүвэр”-т нийт 141 өгүүлэл байгаа бол Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Хү Жиньтаогийн яриа, тайлан, ярилцлага болон захидал зэрэг чухал тулгар бичгээс хэсэглэн авчээ.