Сурвалжлагч саяхан Улаанхад хотын Онгонууд хошууны Ашхан сумын Баян-Овоо багийн "Азтай" цагаан идээ боловсруулах үйлдвэрт очжээ. Үйлдвэрийн үүдээр ороход урд ширээн дээр олон төрлийн цагаан идээ өрж, ирсэн зочдын шүлсийг хуруулна.
Цагаан идээ дэлгэн борлуулах лангуу, хурууд хийх өрөө, өрөм цөцгий боловсруулах өрөө гээд бүгд иж бүрэн "Азтай" үйлдвэрийн цагаан идээг амталсан хүн бүр эрхий гарган магтана. Сүүлийн жилүүдэд Ашхан сум ядуу буурай айл өрхийн мал аж ахуйн талбай болон малчдын тусгай хоршоог дамжиж, үхэр тэжээн цагаан идээ борлуулахыг дэмжсээр иржээ. Гэвч үхрийн тоо толгой нэмэгдэхээр цагаан идээний гаралт ирээр нэмэгдсэнээр борлуулахад хүнд байв.
Энэхүү нөхцөл байдалд чиглүүлэн Ашхан сумны Намын хороо, Засгийн газраас арга хайж 1 сая гаруй юанийн хөрөнгө оруулан 2019 онд "Азтай" цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулж, уламжлалт цагаан идээ боловсруулж борлуулахаар гол зорилгоо болгон малчид цагаан идээгээ борлуулж чадахгүй байсан хүнд асуудлыг шийдэж, уламжлалт цагаан идээний аж үйлдвэрийн хөгжлийг дэмжин малчдын орлогыг нэмэгдүүлжээ.