”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мөр зэрэгцэн тэмцсэн ”дайчид”-даа хүндэтгэл дэвшүүлье

Улиран одогч 2020 он үнэхээр ер бусын жил байлаа. Энэ онд цар тахал эдийн засаг, нийгмийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлж, Хятад улсад үерийн гамшиг нүүрлэн, гадаад дотоодын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй байв.

Эрсдэл, бэрхшээлийн өмнө Хятадын 1.4 тэрбум ард түмэн зовлон зүдгүүрийг хамтдаа туулан, сэтгэл нэгтэй тэмцэж ирсэн юм. Энэ онд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах томоохон үр дүнд хүрч, Хятад улс эдийн засгийн өсөлтөө сэргээсэн дэлхийн анхны эдийн засгийн том гүрэн болов. Шинэ эрин үед ядуурлаас ангижрах зорилго зорилтоо төлөвлөгөөний дагуу биелүүлж, “Фэнь Дөү Жэ \Тэмцэгч\” тоот далайн 10 мянган метрийн ёроолын орон зайгаар аялан, “Чан Э 5 тоот” сарны гадаргуун шороог амжилттай “малтсан”.

Эдгээр олон амжилтууд Хятад хүн бүрийн бахархлыг төрүүлж, мөн үүний төлөө "тэмцсэн" бүх хүмүүсийг бишрэн хайрлаж байлаа.

Хүө Шэнь Шань эмнэлгийн ард би байна
- Энэ барилга нь барилгын ажил дууссаны дараа мужийн хэмжээн дэх халдварт тахлын эмчилгээний томоохон цэг болох болно. Бид одоогоор барилгын ажлыг эрчимжүүлж байна гэж ярих Хятадын барилгын группын III товчооны ерөнхий гэрээт компаний төслийн менежер Хуан Дан-Юй 12-р сарын 17-ны өглөө Хубэй мужийн ардын эмнэлгийн барилгын талбай дээр завгүй ажиллаж байлаа. Аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийг судлах, төслийн чанарыг баталгаажуулахын тулд Хуан Дан-Юй өдөр бүр барилгын талбай дээр ирж нарийвчилсан үзлэг хийдэг байна.
Хуан Дан-Юй өнгөрсөн нэг жилийг маш завгүй хэдий ч сэтгэл хангалуун өнгөрөөжээ. Түүний хувьд онцгой дурсамжтай зүйл бол оны эхэн үеийн туршлага байсан юм. Хятадын барилгын группын 40 мянга гаруй барилгачид Хубэй мужийн Үхань хотод туслахаар яаран очиж, Хүө Шэнь Шань эмнэлгийг 10 хоногт, Лэй Шэнь Шань эмнэлгийг 12 хоногт барьж дуусгав.
Барилгачид цаг хугацаа давчуу, үүрэг хүнд, хэт их яаралтай цаг хугацаа, орон зайн “тулаан”-ыг бэрхшээлээс айлгүй, өдөр шөнөгүй ажиллан туулж гарсан юм. Хуан Дан-Юй бол Хүө Шэнь Шань эмнэлэг баригдах тухай мэдээлэл гарангуут санаачилгаараа барилгын талбарт ирсэн анхны ажилчдын нэг. Өмнө нь төслийн явцыг өдрөөр, эсвэл 12 цаг тутамд тооцдог байсан. Харин энэ удаад хэт их яаралтай байсан учраас төслийн төвөөс цагаар тооцоолсон ажлын төсөв гаргав. Өдөр бүр Хуан Дан-Юй тэргүүтэй ажлын баг төсөлд оролцогч арав гаруй үндсэн нэгжийн мэдээллийг цэгцэлдэг. Үндсэн нэгжүүд нь мөн нэгээс хоёр зуун дэд салбартай байдаг. Хэт их цаг хугацааны хязгаарлалтын улмаас тухайн талбайн зураг төслийг боловсруулагчид, барилгын ажилчид, хяналтын ажилтнууд бүгд газар дээрээ ажиллаж, "боломжгүй даалгавар"-ыг гүйцэтгэхээр зураг төсөл боловсруулах, өөрчлөн засах, тохируулал хийх ажлыг нэгэн зэрэг явуулсан байв.

- Иймэрхүү туршлага насан туршид ганц л удаа тохиолдох байх гэж Хуан Дан-Юй ярьлаа. Тухайн үед өдөр бүр шинэ мэргэжил нэгтнүүд нэмэгдэж, явах тусам улам олон хүн нэмэгдсээр байлаа.

Зөвхөн Хуан Дан-Юй болон түүний ажилчид төдийгүй, цар тахлын аюулын өмнө эмнэлгийн олон ажилчид, халдварт өвчний хяналтын ажилтнууд, шинжлэх ухаан техникийн ажилтнууд, олон нийтийн үйлчилгээний ажилчид, сайн дурынхан бүгд өдөр шөнөгүй тэмцэж, халдварт тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэргүүн эгнээнд ажиллан, амь насыг авран хамгаалсан гайхалтай түүхийг хичээнгүй, ухаалгаар бичсэн юм.

10 мянган метр гүн далайд хүрлээ, гайхалтай
11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минут орчимд машины дуут дохио дуугаран Хятадын хүн ачсан далайн шумбагч онгоцны дээд амжилтыг тогтоогч “Тэмцэгч” тоот нь 10,909 метр гүнд аялах хоёр дахь шатны үүргээ дуусгаад амжилттай буцаж ирлээ.
Арван мянган метрийн гүн далай хятадын ард түмний өмнөө хаалгаа нээв. Энэ их амжилт нь эрдэм шинжилгээний олон ажилчдын шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой.
 Ихэнх цагаа албан томилолтоор өнгөрөөдөг.
Халдварт тахлаас урьдчилан сэргийлэх хугацаанд ч гэсэн ажлын зохион байгуулалтын боломж муутай байдлыг даван туулахын тулд шаргуу ажиллан, шинжлэх ухааны судалгаагаа дуусгахын тулд илүү цагаар ажилладаг. 2020 оны 07-р сараас эхлэн программ, Номхон далайн баруун хэсэгт орших Марианагийн сувгийг үе шаттайгаар зорьж, туршилт судалгаа хийн, нийт 30 удаагийн шумбалтын үүргийг биелүүлсний дотор найман удаа нь 10 мянган метрээс давсан. Энэ бол "Тэмцэгч" тоотыг судлан хөгжүүлэх багийн ажлын байдал.
Судалгааны ажилд оролцогчдын нэг, “Тэмцэгч” тоотын хяналтын программ хангамжийг хариуцаж байсан Жао Бин:
- Хяналтын программ хангамжийг хариуцаж байгаа хүний хувьд үндсэн хяналтын программ хангамжийг боловсруулах үүрэг хүлээхээс гадна, бүхэл бүтэн цуврал программ хангамжийг боловсруулах, турших ажлыг удирдан хийж байсан гэж хэллээ. Судлан боловсруулах үе шатанд Жао Бин болон түүний хамт олон ангалын бэрх бартаат орчин дахь технологийн хүнд хэцүү асуудлыг даван туулж, "Тэмцэгч” тоотын усан доор өндөр нарийвчлалтай хяналтыг биелүүлсэн байна. Тэрээр мөн туршилтын ахлах жолоочоор найман удаа шумбалт хийж, шумбалтын гүн нь 300 метрээс аажмаар гүнзгийрч, эцэст нь 10 метр гүнд хүрэв.
Далайн туршилтаас өмнө усан сангийн туршилт гэж байдаг. Жао Бин гол жолооч болсны хувьд байнга өглөөний 09:00 цагаас бүхээгт орж, оройн 21:00 цагт бүхээгээс гардаг байв. Зуны халуунд маргааш болох үед бүхээгийн температур 36℃, чийгшил 80 хувиас давдаг, бараг саунд орсон мэт байдаг аж. Тэрээр өндөр температурыг даван туулахын зэрэгцээ өдрийн турш бүхээг дэх хяналтын алгоритмыг тохируулж, шөнийн цагаар бүхээгээс гарсны дараа шумбалтын өгөгдлийг шинжлэн, маргаашийнхаа шумбалтад бэлтгэдэг байв. Энэ маягаар өдөр шөнөгүй ажилласны эцэст шумбалтын удирдлагын нарийвчлал нь дизайны индексээс илүү шилдэг хэмжээнд хүрсэн байна.
Энэ онд "Тэмцэгч" тоот далайн гүн дэх 10 метрийн орон зайд “зочилж”, “Чан Э 5 тоот” сарны гадаргуугаас амжилттай "шороо олборлон", "Тянь Вэнь 1 тоот" Ангараг гарагийг чиглэж, " Жю Жан" хэмээх квант тооцоолох анхны загвар мэндэлсэн. Шинжлэх ухаан, технологийн асар их ололт амжилтыг хараад Хятадын судлаачдыг бишрэн сайшаахгүй байхын аргагүй.

Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажилд нэгдсэнээрээ  бахархаж байна
Шууд нэвтрүүлгийн өрөөнд завгүй ажиллагч Сычуань мужийн Далянь нутагтай Хэ Шуан охин сүүлийн үед "Шинэ тариаланч" гэдгээрээ сошиал орчинд алдаршиж байна.
Энэ жил бол Хэ Шуангийн бизнес эрхлэхээр нутагтаа эргэж ирсэн гурав дахь жил юм. Бизнесийнхээ эхэн үетэй харьцуулбал тэрээр одоо илүү завгүй болжээ. Өдөр бүр шууд нэвтрүүлэг тэмдэглэдэг анар жимсний эхний хэсэг боловсорч гүйцэхээс хагас сарын өмнө тэрээр бараг өдөр бүр өглөөний 06:00 цагт хөдөлж, уулыг угалзлан ороосон зам дагуу байрлах тариалангийн талбайнуудаар хэсэн хэрэглэгчдэд өндөр чанартай жимс сонгон тэмдэглэдэг байна.

- 08 дугаар сараас 10 дугаар сар бол анар жимсний борлуулалтын оргил үе. Цахим худалдааны шууд нэвтрүүлэг зэрэг шинэ арга барилын тусламжтайгаар энэ гурван сарын хугацаан дахь борлуулалтын хэмжээ хэдэн сая килограммд хүрч, өдөрт дор хаяж 10 мянган захиалга авдаг гэж Хэ Шуан ярьлаа. Жимс худалдаж авах, сонгох, захиалга авах, илгээх зэрэг бүх ажлуудыг хийдэг тэрээр "Маш завгүй, гэхдээ маш их аз жаргалтай, сэтгэл хангалуун” байдаг аж. Түүний ачаар орон нутгийн тариаланчид анар жимсээ борлуулахад санаа зовохоо больсон байна.

Хот газраас хөдөө орон нутагт ирж, "Цагаан захтан”-аас "Шинэ тариаланч" болох энэ эрч хүчтэй аянд илүү олон залуус нэгдсээр байна. Сычуань мужийн Пужян шяний уугуул, 26 настай Ян Тяньцай цахим худалдаагаар дамжуулан орон нутгийн алим, киви зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Жилд 100 сая гаруй юаний борлуулалт хийж, олон тооны ядуу өрхүүдийг ядуурлаас ангижруулсан байдаг. Хубэй мужийн Сүй шяний уугуул, 1990-ээд онд төрсөн хосууд болох Ү Шуай, Цао Фан нар энэ жил олон арван сая юаний мөөг зарсан байна. Хунаньд нутагтай Тань Юйшян хагас жил гаруйн хугацаанд 900 мянган захиалга авч, энэ жилийн бадмын үр зарсан орлогоо 100 сая юаниас давуулахаар төлөвлөж байна.

Цахим худалдааны “Пинь Дүө Дүө” платформоос гаргасан тоон үзүүлэлтийг харахад тус платформ нь өнөөг хүртэл улсын хэмжээнд нийт 100 мянга гаруй "Шинэ тариаланчид”-ыг нутаг буцаж бизнес эрхлэх замд чиглүүлсэн байна. Юньнань, Гүйжөү, Гуанши зэрэг мужийн ядуу бүс нутагт тариалах, үйлдвэрлэх, боловсруулах, борлуулахыг нэгтгэсэн хэсэг орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк байгуулагдаж, аж үйлдвэрийн уялдаатай хөгжлийг түлхүү сайжруулж байна. 

Энэ жил олон тооны "Шинэ тариаланчид" хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлс дэх өөрсдийн түүхээ бичихээр залуу насаа хөдөө орон нутагт зориулж эхэлжээ.

Ядуурлаас бүрэн гарлаа, аз жаргалтай байна

Энэ оны эхээр Шанхайгаас Юньнаньд туслахаар томилсон албан тушаалтан, Юньнань мужийн Вэньшань жөүгийн Цюбэй шяний засаг даргын орлогч Хэ Жычүнь тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн хоршооны "Бараг 6000 тонн цасан бадмын жимс зарагдах боломжгүй байна" гэсэн тусламж хүссэн мэдээлэл авсан байна.

Хэ Жычүнь тайван сууж чадалгүй маск зүүгээд борлуулах зах хайж эхлэв.
- Чюбэй бол Хятад улсын хэмжээн дэх өндөр чанартай цасан бадмын жимс тариалах гол бүс юм. Энэ жимсийг тариалах 20 мянга гаруй мү \1/15 га\ талбайтай. Бүртгүүлсэн 1000 гаруй ядуу өрх үүнд найдаж орлогоо нэмэгдүүлэн, ядуурлаас ангижрахыг хүлээж байна. Хэрэв эдгээр жимсийг зарж борлуулах боломжгүй болвол энэ жилийн ядуурлыг бууруулах ажилд ноцтой нөлөөлөх учраас яаралтай шийдэх хэрэгтэй гэж Хэ Жычүнь ярьлаа.
Вичатын найзуудаасаа авахуулаад Шанхай дахь компани, аж ахуйн нэгжүүд, цаашлаад цахим худалдааны томоохон платформууд гээд Хэ Жычүнь болон түүний хамт олон байж болох бүх аргыг бодож үзэв. Тэд өдөрт олон газруудаар явж, ганц килограмм ч болтугай зарахыг хичээж байлаа.
- Тэр үед бараг л чөтгөр шүглэсэн мэт болж, хүн хармагц цасан бадмын жимсний тухай яриад, шууд нэвтрүүлэг хийхээр ч оролдож үзсэн гэж Хэ Жичүнь сонирхуулан ярьлаа. Азаар үр нөлөө нь сайн байж, бүх жимс нь зарагдсан байна.
Тус шянийхаа зүүн, баруун бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлыг голчлон хариуцдаг албан тушаалтны хувьд Хэ Жычүнь болон түүний хамт олон энэ жилийн турш "гүйгүүл" байдалтай өнгөрөөв. Тэд Шанхай руу “гүйж”, хөдөө аж ахуйн компаниудыг зохион байгуулж, Шанхайн өвөрмөц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд хэд хэдэн удаа оролцон, борлуулалтын захиалгаа нэмэгдүүлэв. Уулан тосгон руу ч “гүйж”, уулан дахь тосгон, ядуу өрхүүдэд судалгаа хийн, орлогоо нэмэгдүүлж, баяжих бодитой эрэлт хэрэгцээг нь тэмдэглэн авч, цахим худалдаагаар ядуурлыг бууруулах цех байгуулах, өвөрмөц хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг дэмжив. Аж ахуйн нэгжүүд рүү “гүйж”, Пинь Дүө Дүө, Жин Дүн, Таобао зэрэг цахим худалдааны платформуудыг идэвхжүүлж, цар тахлаас шалтгаалан хуримтлагдсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах арга замыг нээсэн байна.
- Энэ жил намайг хамгийн их баярлуулсан зүйл бол Цюбэй шянь нь бидний хамтын хүчин чармайлтаар 05-р сард ядуурлаас албан ёсоор ангижирсан явдал юм гэж Хэ Жычүнь баяртай нь аргагүй ярьж байлаа.      

Ердийн ажил бүгдийг хичээж хийснээрээ олзуурхаж байна
Бээжингээс дөнгөж буцаж ирэнгүүт Юй Хун нүүрсний дамжуулалтыг шалгахаар цех рүү оров. Үүний өмнөхөн буюу 11 дүгээр сарын 24-нд тэрээр "Улсын хэмжээний хөдөлмөрийн жишээч" цол тэмдгээр шагнуулав.
Фүжянь мужийн Хуа Дянь Юн Ань цахилгаан зэрэг Түлшний менежментийн хэлтсийн Түлш тээвэрлэх газрын дарга, 53 настай Юй Хун энэ хүнд, бохир, төвөгтэй, аюултай дулааны цахилгаан станцын нүүрс дамжуулах ажлын байранд гараад 36 жилийн нүүр үзжээ. Хэдийгээр одоо нэр төрийн зэрэгт хүрсэн ч гэсэн өдөр бүр ажлаа гүйцэд зохицуулсаар байна.
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, ажил, үйлдвэрлэлийг сэргээхэд цахилгаан хангамжийг баталгаатай байлгах ёстой. Нүүрс дамжуулалтын ажилтны хувьд хамгийн чухал зүйл бол нүүрс асуудалгүй байх явдал юм гэж Юй Хун хэллээ.
Ажлын цагаас нэг цаг хагасын өмнө ирэх нь Юй Хунгийн ердийн зуршил. Түлшний менежментийн багаас нүүрс хүргэгч галт тэрэг, автомашины тухай мэдээлэл авч, жижүүрийн даргаас уурын зуухны нүүрсний хэрэгцээг асуун, аль зууханд битумэн нүүрс түлэх, хаана ямар  нүүрс түлэх тухай ойлголттой болно. Мөн нүүрс дамжуулах системийг даган эргүүл хийж, аль тоног төхөөрөмж нь бэлэн байдалд байгаа, аль тоног төхөөрөмж нь гэмтэлтэй байгаа тухай судалгаа хийнэ.“2000 гаруй км явахад дамжуулах системийг хоёр удаа явахад л 5 км болдог бол жилд 1000 гаруй км, 36 жил бол 60 мянга гаруй км гэж бодвол тэрээр дэлхийг нэг хагас тойроход хангалттай юм байна” гэж ажлын найзууд нь түүнд тооцоо бодож өгсөн байдаг.
Нүүрс дамжуулахад тулгарах хамгийн хүнд асуудал бол ширүүн бороо орох. Нүүрс норсны улмаас нүүрс түлэх хоолой гацах магадлалтай болно. Энэ жил Фүжяньд олон удаа аадар бороо орсон учраас Юй Хун цех уруу гүйх нь улам олон болов. Нүүрс унагааж байгаа хоолой түгжирсэн байхыг олж мэдмэгц тэрээр хамгийн түрүүнд цэвэрлэхээр гүйнэ. Нүүрсний хоолойг аль болох богино хугацаанд цэвэрлэхийн тулд Юй Хун ба түүний ажилчид өдөр шөнөгүй тасралтгүй ажилладаг байв. Аажмаар "Нүүрс дамжуулах цех дээр Юй Хун байж л байвал тэнгэр нурахгүй" гэх яриа олны дунд таржээ. 
- Ердийн ажил бүгдийг хичээнгүй хийж байх хэрэгтэй гэж Юй Хун ярихдаа хэллээ.
Энэ жил улсын хэмжээн дэх цахилгаан үүсгэсэн хэмжээ тасралтгүй өсөж, 1.4 тэрбум хүн амтай том улсын үйлдвэрлэл, амьдралд шаардагдах цахилгаан эрчим хүчний хэрэглээ тогтвортой баталгаатай байсан. Үүний цаана Юй Хун шиг үл мэдэгдэх, албан байран дээрээ хичээнгүй зүтгэдэг олон мянган хүмүүс зогсож байдаг юм.  
       

Товлосон цагтаа хүргэх бол миний хувьд үнэ цэнэ
Бээжин хотын өвөл аргагүй хүйтэн байлаа. 21:00 цагийн орчимд Дүнчэн дүүргийн Синань гудамжинд хоол хүргэлтийн ажилтан Фэн Фэй шорлогийн газраас захиалгын хоол авч ажилласаар байв.

- Захиалга ихтэй байна. Хүйтний эрч чангарч, улам олон хүн хоол захиалах болсон. Одоо би үндсэндээ өдөр бүр хэдэн арван захиалга хүргэж байна. Өглөөнөөс одоог хүртэл завгүй ажилласаар гэж Фэн Фэй хэлж байна. 

Фэн Фэйгийн хувьд энэ жил завгүй ажиллах нь ердийн байдал байлаа. Хэдэн сарын өмнө цар тахал газар авч байхад л Фэн Фэй цаг завгүй ажилласаар байсан. Өнгөрсөн цагаан сарын үеэр Фөн Фэй ихэнхдээ 22:00 цагийн орчимд хамгийн сүүлчийн захиалгыг хүргэж өгчихөөд гэртээ харьж маскаа тайлан, гараа угааж, хувцсаа солиод усанд орох зэрэг халдваргүйжүүлэх цуврал арга хэмжээ дуустал шөнийн 23:00 цаг болдог байв. Маргааш өглөө нь тэрээр дахин хөдөлнө.

Фэн Фэй цагаан сарын үеэр нэмэлт орлого цуглуулах зорилгоор эхнэр, хүүхдээ Бээжинд тосож авчирсан байна. Гэвч ирснийх нь дараа халдварт тахал дэгдсэний улмаас тэд өдөр бүр гэрээсээ гарч чадахгүй болов. Тэрээр:

 - Огт санаа зовохгүй гэвэл мэдээж худал. Гэхдээ эхний үе шат дууссаны дараа нэг их санаа зовохгүй болсон. Амьдрал үргэлжлэх ёстой учраас хоол хийдэггүй хүмүүс хоол захиалж, хоол хийдэг хүмүүс ногоо, мах худалдаж авах хэрэгтэй болно. Миний ажил хүмүүст хоол идэх боломжийг нь олгодог. Энэ бол үнэ цэнэ юм гэж ярьлаа. 

Фэн Фэйгийн ажил онцгой цаг үед олон хүнд тусалсан бөгөөд өөрөө ч гэсэн ажлын явцдаа халуун дулаан мэдрэмжийг мэдэрдэг байв. Өмнө нь тэрээр захиалга бүрийг үйлчлүүлэгчийнхээ гэрийн үүдэнд хүргэж өгөх ёстой байсан бөгөөд хожимдуулж өгөх тохиолдолд үйлчлүүлэгч нь түүнийг зэмлэх магадлалтай байдаг байв. 

- Цар тахлын хугацаанд үйлчлүүлэгчид маань намайг маш сайн ойлгож, надад санаа тавьдаг байлаа. Хүмүүс өдөр бүр надад гар утасны нөгөө талаас  өөрийгөө хамгаалж, бие махбоддоо анхаарал хандуулахыг сануулж байгааг сонсдог. Зарим үйлчлүүлэгчид талархлаа захиалгын тэмдэглэлд илэрхийлж үлдээдэг байсан гэж тэрээр ярьлаа. 

Энэ жил Фэн Фэйтэй адил мянга мянган захиалга хүргэгч, шуудан зөөгчид гудамж замаар сүлжилдэж, ядарч туйлдсан ч шаргуу хөдөлмөрлөн, бидний сайн сайхан амьдралын ард бат зогссоор ирсэн билээ.

Зохиогч:ЧЮ ХАЙФЭН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Хятадын Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:437
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой