Үндэсний статистикийн газраас 02-р сарын 28-ны өдөр "Хятад улсын 2020 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаарх статистикийн мэдэгдэл"-ийг нийтлэв.
Урьдчилсан тооцооллоор 2020 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 101 их наяд 598 тэрбум 600 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 2.3 хувиар өсөв. Үүнд нэгдүгээр үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 7 их наяд 775 тэрбум 400 сая юаньд хүрч, 3.0 хувиар өсөв. Хоёрдогч үйлдвэрлэл буюу аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг 38 их наяд 425 тэрбум 500 сая юаньд хүрч, 2.6 хувиар өсөв. Гуравдагч үйлдвэрлэл буюу бусад салбаруудын нэмэгдсэн өртөг 55 их наяд 397 тэрбум 700 сая юаньд хүрч, 2.1 хувиар өссөн байна.
Улирлын байдлаас үзвэл 2020 оны эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурч, 2-р улирал 3.2 хувь, 3-р улирал 4.9 хувь, 4-р улирал 6.5 хувиар тус тус өссөн байна. Урьдчилсан тооцоогоор нэг хүнд ногдох жилийн ДНБ-ний хэмжээ 72447 юаньд хүрч, өмнөх оныхоос 2.0 хувиар өссөн байна.