Гуравдугаар сарын 01-нд гарсан "Үнэн" сэтгүүлийн тав дахь дугаарт ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, улсын тэргүүлэгч, Төвийн цэргийн комиссын дарга Ши Жиньпиний чухал нийтлэл болох "Хятад улсын онцлогтой социалист хууль дээдлэх замыг тууштай дагаж мөрдөж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулахад хууль эрх зүйн баталгаа хангах хэрэгтэй"-г нийтлэв.
Нийтлэлдээ онцлон тэмдэглэхдээ "Бүх талын хуулиар засаглахыг сурталчлахын тулд бид ХКН-ын XIX их хурал, ХКН-ын XIX сонгуулийн 2, 3, 4, 5-р бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх ёстой, Хятадын онцлогтой социалист эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, социалист засаглалтай улс орныг хуулийн засаглал дор байгуулах ерөнхий зорилгод анхаарлаа төвлөрүүлж, намын удирдлага, ард түмэн улс орны эзэн байх, хуулиар улсаа засахын органик нэгдмэл байдлыг баримталж, хууль дээдлэх хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэжээ. Мөн Хятадын онцлогтой социалист эрх зүйт төрийн замаар эргэлзээгүй дагаж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадварыг хууль дээдлэх зарчмын дагуу шинэчлэхийг дэмжиж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хууль эрх зүйн хүчтэй баталгаа хангах хэрэгтэй" гэжээ.
Нийтлэлд онцлохдоо "Бүх талаар хуулиар улсаа засаглахыг ахиулах нь улсын засаглал дахь гүнзгий өөрчлөлт мөн. Бид шинжлэх ухааны онолыг удирдамж болгон ашиглаж, онолын сэтгэлгээг бэхжүүлж, онол, практик хосолсон байдлаас тасралтгүй шинэ үр дүнд хүрэх ёстой. Хуулийн дагуу улс орныг бүх талаар засаглах ажлыг илүү сайн удирдан чиглүүлэхийн тулд шинэ зуунд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх талаарх намын үзэл баримтлал, онолын үр дүнг нэгтгэн дүгнэж, сайн ашиглах хэрэгтэй" гэжээ.