Хятад улсаас Филиппинд тусалсан Кэшин компанийн “КОВИД-19” вирусний эсрэг вакциныг 02-р сарын 28-ны үдээс хойш Филиппиний нийслэл Манила дахь Вилламор нисэх хүчний баазад тээвэрлэн хүргэсэн байна. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте болон Хятадаас Филиппинд суугаа элчин сайд Хуан Шилянь нисэх онгоцны буудалд очин хүлээн авсан байна.
Родриго Дутерте Засгийн газрын олон бүрэлдэхүүнийг дагуулан нисэх онгоцны буудалд очиж хүлээн авсан бөгөөд хүлээлгэн өгөх, хүлээн авах ёслол хийжээ. Хятадаас Филиппинд суугаа элчин сайд Хуан Шилянь вакциныг хүлээлгэн өгөх ёслолд оролцжээ.
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте Хятад улс вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлээд энэ нь Филиппин улс цар тахлыг даван туулах чиглэлд бас нэгэн томоохон алхам хийхэд тус болно гэжээ.
Хэрэв энэ онд цар тахлыг дуусгавар болгож чадвал тэрбээр Хятад улсад айлчлан өөрийн биеэр Ши Жиньпин даргад талархлаа илэрхийлнэ гэдгээ хэллээ.