Төв хорооны намын сургуулийн 2021 оны хаврын улирлын залуу идэр насны боловсон хүчний бэлтгэл ангийн нээлтийн ёслол 03-р сарын 01-ний өдөр зохиогдлоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин:
- Ард түмэн бол Хятадын Коммунист намын хүчин чадлын эх үүсвэр юм. Намын залуу боловсон хүчин юун тэргүүнд "Би хэн бэ, хэний төлөө, хэнд найдах вэ" гэсэн асуудлыг сайтар шийдвэрлэж, "ард түмнийхээ төлөө" зүтгэх оюун санааны тэмүүлэлтэй байх ёстой гэж онцоллоо.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын сургууль нь Хятадын Коммунист Намын Төв Хорооны ахлах, дунд түвшний удирдах ажилтан, шилдэг залуу, идэр насны боловсон хүчнийг бэлтгэх сургууль юм. Мөн Хятадын онцлог бүхий шинэ хэлбэрийн өндөр зэрэглэлийн тинк танк болно. 2008 оноос хойш дарга Ши Жиньпин Төв Хорооны Намын сургуульд олон удаа чухал үг хэлж, улс орны засаглалын чадавхыг сайжруулах, хуулийн дагуу засаглал хэрэгжүүлэхийг цогцоор нь сайжруулах зэрэг олон талын агуулга багтсан байна.
Тэрээр:
- Коммунист намын боловсон хүчин өөрсдийгөө албан тушаалтан бус харин жирийн иргэдээр үзэх хэрэгтэй. Залуу боловсон хүчин насан туршдаа санаж явах ёстой. Ард түмнээр багш барьж, ялангуяа үг солилцох анхан шатны найз нөхөдтэй болох хэрэгтэй. Ингэж байж бодит байдлыг ойлгож, ажлаа сайн хийх боломжтой. Ард түмний аз жаргал, үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө байх Хятадын Коммунист Намын үүрэг хариуцлагаа бат санаж, намаас ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үндсэн зорилгыг хэзээд баримтлах хэрэгтэй гэж онцлов.