”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын тусламжийн вакцин Гайана улсад хүрлээ

Хятад улсын “COVID-19”-ийн тусламжийн вакцин Гайана улсад хүрлээ.

Хятадын Засгийн газраас Гайанагийн Засгийн газарт туслалцаа үзүүлсэн “COVID-19”-ийн вакцин энэ сарын 02-ны үдэш тус улсын нийслэл Жоржтаун хотод хүрлээ.

Гайана улсын Эрүүл мэндийн сайд Фрэнк Энтони, Гайана дахь БНХАУ-ын ЭСЯ-ны түр орлогч Чэнь Ши нар нисэх онгоцны буудал дээр очиж хүлээн авч, хоёр улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлээлгэн өгөх бичигт гарын үсэг зурав. Вакцин хүлээлгэн өгөх ёслолын үеэр Антони Гайанагийн Ерөнхийлөгч Ирфан Али болон Гайанагийн Засгийн газар, ард түмнийг төлөөлөн өгөөмөр тусламж үзүүлсэн Хятад улсад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ “Энэ бол Гайана гадаадын Засгийн газраас авч байгаа тусламжийн анхных бөгөөд энэ нь цагтаа ирлээ. Вакциныг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад нэн даруй хийж, цар тахлын эсрэг тэмцэхэд туслах болно. Хятадын энэ удаагийн тусламж нь Хятадын Гүө Яо группийн үйлдвэрлэсэн вакцин юм. Дэлхийн хамгийн сайн вакцины нэг бөгөөд маш үр дүнтэй байгаа. Гайана улсад “COVID-19” дэгдсэнээс хойш Хятад Гайана улсад дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Вакцины тусламж нь Гайана, Хятад хоёр улс тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаагийн бас нэг жишээ юм” гэжээ.

Чэнь Ши хэлэхдээ "Цар тахлын үеэр Хятад, Гайана харилцан анхааралтай, нягт хамтран ажилласан. Энэ удаад Хятад улсаас Гайана улсад вакцины тусламж үзүүлсэн нь Хятад, Гайана хоёр улс тахлын эсрэг хамтран ажилласан шинэ хуудсыг нээлээ. Гайана тахлыг аль болох богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэж байна. Хятад, Гайанагийн найрамдал “COVID-19”-ийн онцгой сорилтыг даван туулж, илүү гүн гүнзгий, бат бөх болно" гэжээ.

Гайана нь улсын хэмжээнд “COVID-19”-ийн вакцинжуулалтын ажлын эхний үе шатыг эхлүүлж, одоогийн вакцинжуулалтын зорилт нь голчлон тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад хийх юм. Гайанагийн Эрүүл Мэндийн Яам энэ сарын 02-ны өдөр нийтэлсэн мэдээллээр тус улсад “COVID-19”-ийн батлагдсан нийт 8626 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 197 хүн нас бараад байна.

Гайана улсын Эрүүл Мэндийн Яам 02-р сарын 24-ний өдөр Гайана улсын Засгийн газрын Хүнс, эмийн захиргаанаас Хятадын Гүө Яо группийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцин болон ОХУ-ын бүтээсэн "Хиймэл дагуулын V" вакцины яаралтай хэрэглээг албан ёсоор батлав.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:341
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой