Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн Юн Мэй нь Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эрхлэгч эмч юм.
Тэрээр Монгол анагаах ухааны оношилгоо, эмчилгээний арга техникийг ашиглан олон жил өвчтөнүүдийг эмчилж, тууштай ажиллаж иржээ. Тэрээр өвчтөнүүдийн өдөр тутмын зуршлын талаар асууж, шинжилгээний дүнг сайтар шалгаж, эм бэлдмэл хэрэглэх хэмжээнд давтан зааварчилга өгдөг байна.
Юн Мэй өвчтөн бүрд өндөр хариуцлагатай ханддаг. Өвчтөнүүдтэй холбоо барихад хялбар болгох үүднээс хувийн вичат кодоо ширээн дээрээ байрлуулсан нь өвчтөнд тулгамдсан яаралтай нөхцөл байдал, эмнэлгийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь өгөхөд зориулжээ.
Юн Мэй орон нутгийн онцлогт тохируулан монгол эмийн ургамлыг хөгжүүлэх хэрэгтэй. Эмийн материалыг сайжруулахад анхаарч, ховордож буй монгол эмийн материалын хамгаалалтыг бэхжүүлэх ёстой. Монгол анагаах ухааны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талд илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжих хэрэгтэй гэсэн санал дэвшүүлжээ.