”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёлын улаач Сонорын түүчээ

Соёл урлаг гэдэг ард иргэдийн оюуны амьдралын чухал нэгэн хэсэг. Нийгмийн хөгжил, амьжиргааны түвшин сайжрахыг дагаад ард иргэдийн урлагийн эрэлт хэрэгцээ мөн тасралтгүй нэмэгдэж байдаг. Ялангуяа, БНХАУ “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш хөрш зэргэлдээ нөхөрсөг харилцаатай улс орнуудын соёл урлаг Хятадын ард түмний дунд нэвтрэн орж, улс орон хоорондын соёл, урлагийн харилцаа холбоог хөгжүүлэхэд ач холбогдол өгөх болсон.

     Хятад, Монгол хоёр орон уул усаараа хаяа нийлсэн, ураг төрлөөрөө уялдаатай түүхэн нөхөрсөг хөрш. Урлаг соёлын харилцаа бол хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн тод бөгөөд чухал хэсэг. Ийнхүү “Дэргэд буй элч” цуврал сурвалжилгын энэ ээлжийн дугаараар Өвөр Монголын “Нармай” компаний захирал Доржийн Давшилтыг та бүхэнтэй уулзуулахаар боллоо. Тэр бол найруулагч, продюсер, сурталчилгаа зэрэг олон салбарыг сундалсан Өвөр Монголын шилдэг залуу менежер, Хятад, Монгол хоёр орны уран бүтээл, уран бүтээлчдийг холбох ажилд түүчээ болсон хөдөлмөрч нэгэн.

Өвөр Монголын “Нармай” компаний захирал Доржийн Давшилт

Давшилт өөрөө уран бүтээлчийн үйл ажиллагааг удирдах менежерийн ажлыг үүрэглэж анх урлагийн салбарт хөл тавьжээ. Соёлын арга хэмжээний найруулагч, продюсерын ажлыг олон ч удаа хариуцан гүйцэтгэж байсан тэрээр Өвөр Монголын эрт үеийн цөөхөн хэдэн мэргэжлийн менежерүүдийн нэг гарцаагүй мөн юм.

МУГЖ Ч.Насантогтох нарын хамт /2019/

Хятад улс “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн эхний үед нь мөн соёл урлаг сэргэн хөгжиж эхэлсэн үе гэж хэлж болно. Урлагийн чөлөөт эрин эхэлж, уран бүтээлчид авьяас чадвараа тодруулах хүсэл эрмэлзэлдээ багтаж ядан, урлагийн салбарыг хөгжүүлэх тэсрэлтийн цаг үе хүрч ирэхэд гадаадын соёлыг оруулж авчирах нь тухайн цаг үеийн зайлшгүй шаардлага байсан. Улмаар Монгол Улс, Хятадын Тайвань, Хонконг, цаашлаад барууны орнуудын уран бүтээлүүд хүртэл зарим урлагт сонирхолтой залуусын анхааралд орж, сонирхлыг нь тэлж байсан байна. Эдгээр залуусын нэг нь яах аргагүй Давшилт байжээ. Тэрээр энэ тухайгаа:

- Урлагт сонирхолтой болсон тухайгаа би ахтайгаа холбож ярих ёстой гэж бодож байна. 1989 онд Монгол Улсын Соёлын Яамны Улсын Филормоний Эстрадын дуу хөгжмийн хамтлаг Хөххотод анх удаа айлчлан тоглосон. Тэр тоглолтыг ах маань үзээд кассетийг нь надад авчирч өгсөн. Тэр л үеэс би урлагт дуртай болж, мэдээлэл цуглуулна, сонин хэвлэл дээрээс энэ тухай мэдээллийг хайчилж авч хадгална. Урлагийн шинэ мэдээлэл юу байна бараг л би хамгийн түрүүнд мэддэг болж, хүмүүс ч надаас ирж асууж сурдаг болсон юм гэж дурсан ярьлаа.

Монгол Улсын Хурд хамтлагийнхантай /2002/

Уран бүтээлчдийн үйл ажиллагааг удирдаж, хамтран ажиллах болсон Давшилтын түүх анх Хурд хамтлагийн 1999 оны 11-р сард Өвөр Монголын Спортын ордонд болсон тайлан тоглолтыг төлөвлөх ажилд оролцож байснаас эхэлсэн гэдэг. Тус тоглолтыг санаачилж зохион байгуулсан хүн нь Өвөр Монголын Их Сургуулийн хэдэн оюутан байв.

Өвөр Монголын Хүрд хамтлаг Монгол Улсын "Амьд хөгжим - Эрх чөлөө" урлагийн наадмаар /2005 он/

- Тухайн үед би Монгол Улсын урлаг соёлын талаар нэлээн сайн ойлгодог, мэддэг байсан учраас тэд надаас асууж зөвлөж, улмаар би тэр аянд нь нэгдсэн юм. Тэгээд дараа жилээс нь буюу 2000-2002 онууд дахь Хурд хамтлагийн тайлан тоглолтын найруулагчаар би өөрөө ажиллах болсон. 2002 оноос хойш Харанга, Ice Top, Дижитал, Чоно, Guys, Кiwi, Мөнхийн рэп, Гурван ohin, Sound of kiss, Honey Moon, Гурван бүдүүн, A Sound, Wasabeis зэрэг хамтлаг, С.Наран, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, С.Сэрчмаа, Н.Наранбаатар, UKA, Б.Энхмэнд, Б.Амархүү, А.Мөнхбат, Г.Маргад, Т.Эгшиглэн зэрэг нэр хүндтэй дуучидтай хамтран ажиллаж байсан. Үүнээс гадна, 2005 оноос хойш Өвөр Монголын Одон телевизийн цагаан сарын концертод дуучин Д.Жаргалсайхан, Т.Баясгалан, С.Наран, Т.Ариунаа, Г.Сарангоо, Ж.Алтанцэцэг, С.Жавхлан, С.Сэрчмаа, Ж.Чингис, С.Ганзориг, Д.Энхзул зэрэг дуучид, Өнгөт Инээд, Шинэ Үе зэрэг хошин урлагийн хамтлагийг урьж оролцуулж байсан гэж тэрээр сонирхууллаа.

МУГЖ Т.Ариунаа, МУУГЗ Л.Балхжавын гэр бүлийнхэнтэй /2008/

/2002 он/

Хөрш орны уран бүтээлчдийг урьж тоглуулах нь хоёр орны хувьд аль ч талдаа ашигтай үйл ажиллагаа юм. Энэ нь улс гүрний түвшинд хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, уран бүтээлчдийн хувьд хөрш орны үзэгч, сонсогчдод танигдах, соёл урлагийн зах зээлд нэвтрэхэд ашигтай төдийгүй ард иргэдийн түвшинд тэдний соёлын эрэлт хэрэгцээг хангах, урлаг соёлын хүлээлт, хүртээмжийг баяжуулах үр өгөөж сайтай үйл ажиллагаа юм. Мэдээж зохион байгуулагч хүний талд ч ашиг сонирхлын аятай орчин бий болж байсан нь тодорхой.

Давшилт үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр 2003 онд Өвөр Монголын “Тулга” Соёл Зуучийн компанийг найзтайгаа хамтран үүсгэн байгуулж, 2009 онд “Нармай” Соёл Зуучийн ХК-ийг үүсгэн байгуулсан байна. Түүний хариуцан ажиллуулж буй “Нармай” компани нь үндэстний уламжлалт соёлыг орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэхээр хичээн зүтгэж, шилдэг удирдах баг, мэргэжлийн хамт олон, хэвлэл мэдээллийн нөөцөөрөө бүс нутгийн соёлын үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлж, үндэстний соёлын аж үйлдвэрийг зах зээлд нэгтгэх бүтээлч аяны хошууч болж яваа юм.

Монгол Улсын Vasabeis хамтлагийнхантай /2020.01/

- Бид хилийн цаанаас уран бүтээлчид, уран бүтээлийг оруулахаар үл барам өөрийн улсынхаа урлагийн бүтээл, уран бүтээлчдийг мөн хөрш оронд нэвтрүүлэх, таниулах, хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор ажиллаж ирсэн. Жишээ нь гэхэд Монгол Улсын “Rock Roll” наадам, “My Song” урлагийн наадам зэрэг урлагийн үйл ажиллагаанд Хятадын уран бүтээлчдийг оролцуулж байсан. 2006 онд Хурд хамтлаг болон Хятадын алдартай “Thinman” хамтлагийг нэгэн тайзнаа тоглуулж байсан. Мөн 2019 онд Өвөр Монголын дуучин Нарсын уран бүтээлийн тайлан тоглолтод МУГЖ Ч.Насантогтох, дуучин Наагий нарыг урьж оролцуулсан гэх зэрэг хоёр орны уран бүтээлчдийг харилцан нэвтрүүлэх тал дээр нэлээн их ажил хийсэн гэж тэрээр ярьсан юм.

Аз жаргалтай гэр бүл 

Тэдний зохион байгуулсан дээд түвшний, чанартай урлагийн тоглолтууд нь уран бүтээлчдийн өндөр үнэлгээ, үзэгч түмний магтаал сайшаалыг хүртэж явсан сайхан түүхтэй.

- МУГЖ Жавхлан нэг удаа тоглолтоор Өвөр Монголд ирээд байсан юм. Хүлээн авалтын үеэр “Сартай Шөнө” гэдэг дуу дуулагдсан нь Жавхланд маш их таалагдаж, дуулах хүсэлтэй байгаагаа маргааш нь надад хэлсэн юм. Энэ дууг дуулсан дуучин Уриа тухайн үед элэг нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан тул бид хоёр эмнэлгийнх нь доор очиж, Уриа маань дууны үг, CD-гээ гурван давхраас шидэж өгч байсан сонирхолтой түүхтэй гэж тэрээр ярьж байлаа.

Өвөр Монголын Жао Жюнь соёл урлагийн наадмын үеэр Guys хамтлагийнхантай /2005/

Хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны асуудлаар олон жил ажилласан туршлагатай хүний хувьд түүний ирээдүйн чиг хандлагын тухайд:

- Хятад улсын урлаг соёлын зах зээл сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байгаа. Хунань, Жянсү зэрэг мужийн телевизийн үйл ажиллагаа дэлхийн тэргүүний түвшинд тооцогдох болсон. Нөхөрсөг хөрш орон болсон Монгол Улсын уран бүтээлчдийн хувьд энэ бол маш их боломж гэж би ойлгож байна. Хятад улс гадаадад нээлттэй, хүртээмжтэй маш олон төрийн бодлогууд хэрэгжүүлж байгаа. Тийм учраас Монгол Улсын уран бүтээлчид албан ёсны сувгаар, зохион байгуулалттай, системтэйгээр Хятадын соёл, урлагийн зах зээлд нэвтрэх юм бол тэдний хувьд өөрийгөө хөгжүүлэх, дэлхийд танигдах бас нэгэн ашигтай зам болно гэж миний бие итгэж байна гэж ярьж байлаа.

Зохиогч:Бэлтгэсэн: С.Урьхан
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1283
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой