”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хил дамнасан хайр хандив

Хил дамнасан хайр хандив

Монгол Улсад хандивлах цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгө хүлээлгэн өгөх ёслолыг 03 дугаар сарын 12-ны өдөр Хөххотод цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хөтлөн явууллаа

Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа хаяа нийлсэн найрамдалт хөршүүд. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслалцан хамтдаа хүнд бэрхийг даван туулж, цар тахалтай тэмцэх нягт хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Хятад, Монгол хоёр улсын хамтдаа цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа нь хоёр улсын эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг агуулгаар баяжуулж, хоёр улс хувь заяа нэгтэй болохыг амьд жишээгээр нотлохоос гадна хоёр улсын ард түмэн гүн гүнзгий ойлголцдог гэдгийг бүрэн дүүрэн харуулж чадсан билээ.

Хандивын бараа болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг Монголын талд гардуулан өгөв

Монгол Улсын цар тахалтай тэмцэх ажлыг дэмжих, Монгол Улсын ард түмэнд чин сэтгэлийн дэм өгөх, хоёр улсын ард түмний эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хамгаалахын тулд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс төв хорооны шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор урт хугацааны турш найрамдлын хамтын ажиллагаатай Монгол Улсын Соёлын Яам, МСНЭ болон Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт цар тахалтай тэмцэхэд зориулан эд материал болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг ийнхүү дахин хандивлаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас нэг удаагийн эмнэлгийн зориулалтын амны хаалт 30 мянга, нэг удаагийн эмнэлгийн бээлий 10 мянган ширхгийг тус тус хандивлахаар болсон бол Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх 210 мянган юань хандивлажээ.

Ёслолын арга хэмжээ цахим хэлбэрээр боллоо

Ёслолын арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хөтөлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Консулын зэргийн зөвлөх Жан Мүшин, Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн байнгын дэд дарга Ван Фан, Монгол Улсын Соёлын Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, МСНЭ-ийн телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч О.Отгонбаатар, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар тус тус үг хэлж, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Баатарчулуунд хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо. Тийнхүү хандивын бараа болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх мөнгийг Монголын талыг төлөөлөн хүлээн авлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрын гадаад хэргийн алба, ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Радио Телевизийн холбогдох ажилтнууд хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Одоогоор хандивын бараа бүтээгдэхүүн Замын-Үүд боомтоор нэвтэрч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ.

Арга хэмжээний үеэр

 Өвөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн байнгын дэд дарга Ван Фан:

- Цар тахал бол улсын зааг хязгаар, үндэстэн угсаатан гэж ялгадаггүй. Зөвхөн эв нэгдэж, хамтран ажиллаж, гар гараасаа хөтлөлцөн дэлхийн хамтын нийгэмлэг цар тахлыг даван туулж, хүн төрөлхтний хамтын гэр орноо хамгаалж чадна.

Монгол Улс цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 онд ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улсын хэвлэл мэдээлэл, соёлын салбарт нэг удаа хэрэглэх эмнэлгийн амны хаалт 60 мянган ширхгийг хандивласан. ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэг нийт гурван ээлжээр 1.862 сая юанийн өртөг бүхий сөрөг даралтат түргэн тусламжийн машин, амны хаалт, хамгаалалтын хувцас, ахуйн хэрэглээний барааг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт хандивлалаа. Өнөөдөр бид Монгол Улсын Соёлын Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд дахин нэг удаа хэрэглэх эмнэлгийн амны хаалт 60 мянга, нэг удаа хэрэглэх эмнэлгийн резин бээлий 20 мянган ширхэг, Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх 210 мянган юанийг тус тус хандивлалаа. Ийнхүү Хятадын ард түмнээс Монголын найз нөхдөдөө цар тахалтай тэмцэхэд халуун сэтгэлийн дэмжлэг, сайн сайхныг хүссэн хүслээ илэрхийлж, цар тахалтай тэмцэхэд итгэлээ зузааруулан, хүчээ нэгтгэхийг уриалсан юм. Монгол Улсын ард түмэн цар тахалтай тэмцэх тэмцэлд хурдан хугацаанд ялалт байгуулж, Хятад, Монгол хоёр улсын ард түмний найрамдал мөнх орших болтугай гэлээ.

Хятад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншүүд. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр орны ард түмэн бие биедээ туслан, цар тахалтай тэмцэх тал дээр нааштай үр дүнд хүрч, хоёр орны уламжлалт найрамдлын харилцааны шинэ хуудсыг хамтдаа бичиглэж байна.

Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа:

Цар тахлын хүнд цаг үед бидэнд нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан Загалмайн байгууллагад гүн талархал илэрхийлж байна.

Монгол Улс дахь халдварын нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 11-ний байдлаар нийт халдварын тоо 3561 хүрэв. Нийслэл Улаанбаатар хотод халдварын дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Цар тахал дэгдсэний улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үе шаттайгаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорио тогтоож, бизнесийн салбарын үйл ажиллагааг удаан хугацаанд зогсоож нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг үр дагаврууд гарч, ажилгүй, орлогогүй, хүнсний хомсдолд орсон иргэд, айл өрхийн тоо нэмэгдсээр байна. Олон сар орлого нь тасарсан, олон хүүхэдтэй ам бүл нь хүнсний хомсдол, хоол тэжээлийн доройтолд орж байна. Ялангуяа өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цар тахлын хатуу хөл хорионы улмаас хүнд нөхцөлд амьдарч байна.

Өнөөдрийн энэхүү цахим хурлаар хоёр орны Улаан Загалмай хүмүүнлэгийн асуудлаар уулзаж байгаад баяртай байна. Хандивын мөнгөн тусламжаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс иргэдийн амьжиргааг дэмжих, цар тахлын хөл хорионы улмаас орлогын эх үүсвэрээ алдсан, хүнс тэжээлийн хомсдолд орж байгаа олон хүүхэдтэй өрх, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнсний багцын тусламжийг үзүүлнэ. Мөн хүнсний багц бэлтгэх зорилгоор санхүүжилт босгох хандивын аян өрнүүлсэн бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэд сайн дурын үндсэн дээр 2500 өрх айлд хүнсний тусламж олгох ажлыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсанд бид нэн талархаж байна.

Ирж буй Үхэр жилд коронавируст цар тахал намжиж, дэлхий дахинд эрүүл энх, амгалан тайван амьдрал эргэн ирж, манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Зохиогч:Нийтлэл: Х.АРВИНТАЛ, М.БАНДИ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО СЭТГҮҮЛ
Мэдээ үзсэн:2494
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой