-Тэнгэр элсэн цөл урьд нь маш их бохирдолтой байсан. Ойролцоох мужууд бохир усыг цөлд цутгаж байв. Би энэ асуудлаар тусгай заавар өгч, бохирдлыг зогсоож, цөлжилтийг сааруулж засан сайжруулахыг шаардсан юм гэж 03-р сарын 05-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын үеэр Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэллээ. Тэрээр экологи, байгаль орчныг хамгаалах сэдвээр дахин хэлэлцэж, Өвөр Монголд "Эх орныхоо умард бүсийн экологийн аюулгүй байдлын халхавчыг бэхжүүлээрэй гэсэн даалгавар өгсөн юм.
Тэнгэр элсэн цөл нь ӨМӨЗО-ны Алшаа Зүүн хошууны баруун урд талд Ганьсү мужийн төв хэсгийн хязгаарт оршидог. Нийт талбай нь 42,700 кв.км бөгөөд Хятадын дөрөв дэх том цөл юм. 2014 оны 09-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тэнгэр элсэн цөлийн ойр орчмын аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн бохирдлын асуудлын тухай мэдээлсний дараа нийгмийн бүхий л давхаргын анхаарлыг татсан юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ихээхэн ач холбогдол өгөн анхаарч, олон чухал зааварчилгаа өгөв. ӨМӨЗО-ны бүх шатны намын хороо, засгийн газрууд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн чухал зааврыг тууштай хэрэгжүүлэв. "Шинжлэх ухаанч, хууль эрх зүйн дагуу, нарийвчлалтай, тууштай байх"-ыг ерөнхий шаардлага болгон авч, 13 нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж, 10 засан сайжруулах төсөл хэрэгжүүлсэн байна. ӨМӨЗО-ны сахилга бат, хяналт шалгалтын байгууллагууд ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чухал зааврыг тууштай хэрэгжүүлэх тал дээр анхааралтай ажиглаж байна. Мөн Тэнгэр эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд удаа дараа гүнзгий хяналт, шалгалт хийж, тууштай хэрэгжилтыг баталсан байна.
Үүний зэрэгцээ холбогдох 24 хариуцлагатай хүмүүст журам, сахилга бат, хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэв. Мөн байгаль орчныг хамгаалах хариуцлагын шаардлагыг цаашид бодитой хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах ажилд хүн бүр үүргээ баттай гүйцэтгэх, өөр өөрсдийн үүрэг хариуцлагаа хүлээх, нягт хамтран ажиллах хамтарсан хүчийг бий болгохыг дэмжив.
Бохирдлыг арилгах, элс цөлийг засан сайжруулснаар цөл элс ногоорч цөлжилт буурч ус ургамал ихтэй болж, улмаар хүмүүсийн үзэл баримтлал ч өөрчлөгдсөн байна. Нээлт хөгжлийн бүсийн Сахилга бат, хяналт шалгалтын ажлын хорооны гишүүн Батбуян сэтгүүлчдэд:
- Одоо Тэнгэр элсний экологийн орчин тааламжтай өөрчлөлтөд орж, Сахилга бат, хяналт шалгалтын салбарын ажилтан болсоны хувьд бид төмөр мэт хатуу сахилга батыг үргэлжлүүлэн барьж, төрөлх нутгийнхаа уул ус, гол мөрнийг хамгаалж, өндөр чанартай хөгжлийн явцыг илүү бат бөх болгохыг ахиулна гэсэн байна.