Гурван өдрийн хугацаатай үргэлжилсэн 2021 оны Өвөр Монголын хөдөө аж ахуйн 28-р үзэсгэлэн 03-р сарын 18-ны өдөр Хөххотод өндөрлөв.Тухайн өдрийн 11 цагийн байдлаар тус үзэсгэлэн нь дотоод, гадаадын 32000 үзэсгэлэн сонирхогчид хүлээн авч, 1900 гаруй захиалгын гэрээн гарын үсэг зурсан бөгөөд худалдааны өртөг 160 сая юаньд хүрсэн байна.
Хятадын хөдөө аж ахуй, ой, мал аж ахуй, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 450 гаруй компани, аж ахуйн нэгж энэхүү удаагийн үзэсгэлэнд оролцжээ. Өвөр Монголын Ойн аж ахуй, өвсний товчооноос зохион байгуулсан бүх аймаг, хотын онц гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн хүмүүсийн анхаарлын төв болсон байна. Үүний зэрэгцээ 3 өдрийн үзэсгэлэн нь Хөххотын хотын тээвэр, зочид буудал, ложистик, хоолн хүнсний үйлчилгээ, аялал жуулчлал болон бусад салбарт эдийн засгийн үр өгөөж авчирсан билээ.
Өвөр Монголын хөдөө аж ахуйн үзэсгэлэн жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны анхны үзэсгэлэнг Хөххотод зохиосон бол 08-р сарын 19-21-ний өдрүүдэд Улаанхад хотод хоёр дахь үзэсгэлэнг зохион байнуулах болно.