Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цас мөсний спортын Хөххот дахь харааны бэрхшээлтэй иргэдийн спортын арга хэмжээ 03-р сарын 19-ний өдөр Хөххотод боллоо. Энэ нь 5 дахь удаагаа зохиогдож байгаа юм.
Өвөр Монголын бүх аймаг, хотоос ирсэн 100 гаруй хүн бие биетэйгээ хамтран ажиллаж, бие биедээ туслаж, хамтдаа цас мөсний спортын оролн төрлөөр тус арга хэмжээнд идэвх оролцлоо.
Энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо санаачлан зохион байгуулж, БНХАУ-ын Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо, ӨМӨЗО-ны Хараагүй хүмүүсийн холбоо, Хөххотын хараагүй иргэдийн холбоо хамтран зохион байгуулсан байна.