ӨМӨЗО-ны намын түүхийг суралцахыг дэмжих хурал 02-р сарын 27-ны Хөххотноо болов. ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн тус хуралд оролцож чухал үг хэлсэн байна. Тэрээр бүх шатны намын гишүүд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний намын түүхийг суралцахыг дэмжих хурал дээр хэлсэн чухал үг болон Намын төв хорооны шийдвэрийн дагуу өөрсдийн бодол санаа, үйл ажиллагаагаа үр дүнтэй нэгтгэх ёстой. Үүнд улс төрийн өндөр мэдрэмж болон ажил хэрэгч байдал шаардагдана. Мөн хүсэл зорилго, итгэл үнэмшлээ бэхжүүлэн, улс төрийн ухамсраа дээшлүүлж, ХКН байгуулагдсаны зуун жилийн ойг онцгой амжилтаар тэмдэглэх ёстой гэж онцолсон байна.