”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Археологичид эртний бунхнаас жимсний дарс олджээ

Археологичид эртний бунхнаас жимсний дарс олджээ

БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юүнь Чэн хотын ойролцоох эртний бунхнаас Жөү гүрний /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олджээ.  

“Бэй Бай-Э” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жюнь мэдээлсэн байна.

Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпүний мэдээлснээр, шингэний дээж болон бусад данхны ёроолыг судалсны дүнд жимсний дарсны үлдэгдэл болохыг нь тогтоожээ. 

Хятадаас Чинь гүрний /МЭӨ 221 оноос өмнө/ өмнөх үеийн жимсний дарс анх удаа олдож буй нь энэ болохыг археологичид онцлон тэмдэглэсэн байна.

1200 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан “Бэй Бай-Э” бунханд өнгөрсөн оны 04-өөс 12 дугаар сард малтлага хийхэд зэс, хаш, чулуу, алт зэргээр хийсэн 500 гаруй эд өлгийн зүйл олджээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:883
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой